Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Монголын номын сангуудын консорциум хамтран эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргагчдад зориулан “Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн чанарыг сайжруулах, цахим хэлбэрээр түгээх” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Сургалт өнөөдөр буюу 5 дугаар сарын 11-ний өдөр Нээлттэй нийгэм форум дээр эхэлсэн бөгөөд 3 хоногийн турш үргэлжилсэн юм.
Cургалтад Шинжлэх ухааны Академи, түүний харъяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, төрийн өмчийн их дээд сургууль, олон улсын зөвлөхүүд болон судлаач нарын төлөөлөгчид хамрагдав.
Тус семинар нь оролцогч нарт эрдэм шинжилгээний сэтгүүлд тавигдаж байгаа олон улсын стандартууд, судлаач нарын бүтээлт хийгдэх хөндлөнгийн хяналт(peer-reviewed)-ийг сайжруулах, редакцын зөвлөл нь судлаачаас бүтээл хүлээж авахаас эхлээд олон нийтэд түгээх сэтгүүлийн бүхий л үйл ажиллагааг цогцоор цахим хэлбэрээр хийж гүйцэтгэх, мөн эрдэм шинжилгээний өгүүлэл тус бүрийг бүртгэх олон улсын бүртгэлийн дугаар Digital Object Identifiers-DOI талаарх ойлголт, хэрхэн дугаарлах тайлбарлана. Судлаач болон сэтгүүлийн редакц зөвлөл оюуны өмчийг хамгаалах, зөрчлөөс урьдчилан хамгаалах талаар тус тус ойлголтуудыг өгсөн байна.
Семинарт эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургууль болон номын сангуудаас төлөөлөн оролцож байгаа оролцогчид сургагч багшаар бэлтгэгдэн цаашид эрдэм шинжилгээний сэтгүүлийг сайжируулах, судалгааны мэдлэг, мэдээллийг гадаа болон дотоодод хэрхэн түгээх зэрэг ухаалаг шийдлүүдийн талаарх мэдээлэл солилцон цаашдын үйл ажиллагаанд үр өгөөжтэй нэвтрүүлэх боломжийг нээх зорилготой ажээ.