БШУЯ, ЮНЕСКО-той хамтран 2013 оны 9 дүгээр сард зохион байгуулсан "Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын шинэчлэл" үндэсний чуулганаар "Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-ний үйл ажиллагааны хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгөх талаар ярилцсан билээ. Улмаар ЮНЕСКО, Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны Академи, Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон бусад холбогдох байгууллагууд хамтран "Шинжлэх ухаан, технологи, инновацийн шалгуур үзүүлэлтүүд" сэдэвт үндэсний сургалт семинарыг энэ сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
"Шинжлэх ухаан, технологи, инновацийн шалгуур үзүүлэлтүүд" үндэсний сургалтын нээлтэд БШУ-ны Дэд сайд Б.Ургамалцэцэг, Шинжлэх ухааны Академийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Эрдэнэсүрэн, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Байгалийн шинжлэх ухаан хариуцсан мэргэжилтэн Ханс Түлстрүп, ШУТИС-ийн захирал Б.Очирбат нар оролцлоо.
Сургалтад Шинжлэх ухааны Академийн харъяа хүрээлэнгүүд, их, дээд сургуулиуд болон холбогдох судалгаа шинжилгээний байгууллагуудын төлөөлөл болох 100 гаруй хүн оролцож байгаа бөгөөд семинарыг ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэнгийн 2 мэргэжилтэн удирдан явуулах юм.
Уг арга хэмжээ нь Монгол Улсын
Шинжлэх ухаан, технологийн салбарын статистик мэдээ, хяналт-шинжилгээ,
үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох аргачлалыг тогтооход
чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэнгээс
цаашдын хамтын ажиллагааны талаархи санал, асуулгууд, түүний загварыг бэлтгэх,
улмаар сургалтын мөрөөр үргэлжлүүлэн хийх зэрэг асуудлуудыг хөндөн
ярилцах аж.