Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭРДЭМТЭН СУДЛААЧИД, БАГШ НАР ХАМТРАН АЖИЛЛАНА
ЭРДЭМТЭН СУДЛААЧИД, БАГШ НАР ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Монгол улсын Их сургууль хооронд улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оролцох, өндөр түвшний судалгааг хамтран хэрэгжүүлэх, судалгаа-сургалтын ажлыг нягт холбох, эрдэмтэн бэлтгэх зэрэг зорилгоор хамтран ажиллах гэрээг өнөөдөр буюу 1 дүгээр сарын 28-ны өдөр байгууллаа.

Хамтын ажиллагааны гэрээнд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, МУИС-ийн захирал, доктор Р.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурсан бөгөөд холбогдох албаны хүмүүс оролцов.

Хоёр тал хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, түшиц нэгжүүдийг түшиглэн гүйцэтгэх боломжтой ажлаас сонгож төлөвлөгөөндөө тусгах замаар хамтран ажиллах чиглэлүүдээ тогтоох, тодорхой төсөл, сэдэв хэрэгжүүлэх, захиалах ажлыг зохион байгуулах, салбар дундын том хэмжээний  төсөлд аль болох хамтран оролцох аж. Түүнчлэн эрдэм шинжилгээний мэдээллийн хамтарсан санг бүрдүүлэх,олон улсын хэмжээнд хянан магадлагаа хийгддэг, англи хэл дээр хэвлэгддэг мэргэжлийн холбоодын сэтгүүлийг гаргах тал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Үүнээс гадна судалгааны ажлын гүйцэтгэлд цогц үнэлгээ өгөх нэгдсэн системтэй болгох, өндөр технологийн судалгааг төрөлжүүлэн гүйцэтгэх, батлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм.


 


 


 


 



Бусад мэдээлэл