ШУА–ийн Физик Технологийн Хүрээлэнгээс санаачлан эхлүүлсэн ажил бодит биеллээ олж, Монгол Улсын Засгийн Газар, Европын Цөмийн Судалгааны байгууллага (ЦЕРН) хооронд Их энергийн физикийн салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээрт энэ сарын 6-ны өдөр гарын үсэг зурлаа.
Тус хэлэлцээрт Монголын талаас Монгол Улсын Засгийн
газрыг төлөөлөн Боловсрол, шинжлэх ухааны Сайд Л.Гантөмөр, Европын Цөмийн Судалгааны байгууллага (ЦЕРН) -ийг төлөөлж Гадаад
харилцаа эрхэлсэн ноён Р.Фосс нар
гар үсэг зурсан юм.
Их энергийн физикийн судалгаа нь суурь шинжлэх ухааны болон манай орны технологийн дэвшлийн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой. Бөгөөд хэлэлцээрийн дүнд ЦЕРН-ийн эрдэм шинжилгээний хөтөлбөрүүдэд манай орны эрдэмтэд, судлаачид, оюутан залуучууд оролцох боломж нээгдэж байгаа юм.