Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Технологийн Инкубатораас сургалт зохион байгууллаа
 Технологийн Инкубатораас сургалт зохион байгууллаа

ШУА-ийн зарим хүрээлэн төвийн эрдэмтэн судлаачид, бусад мэргэжилтнүүдэд мэдээлэл, туршлага солилцох зорилгоор 8 дугаар сарын 27-ны өдөр Технологийн Инкубатор төвд уулзалт семинар зохион байгууллаа.

Семинарын үеэр Японы ЕMRO судалгааны байгууллагын мэргэжилтэн Исао Суехиро “ЕМ™ технологийн олон улс дахь хэрэглээ” сэдэвт илтгэл хэлэлцүүлэн, чөлөөт ярилцлага өрнүүлэв.

Уг семинарт Технологийн Инкубатор төвийн захирал Ч.Батсүх, БОНХЯамны Туул голын сав газрын захиргаа, ССАЖЯамны  Аялал жуулчлалын үндэсний төвийн мэргэжилтэнгүүд, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Биологийн хүрээлэнгийн төлөөлөл, “M-ICP” ХХК-ны захирал, Технологийн Инкубаторын эрдэм шинжилгээний ажилтнууд оролцлоо. 

Уулзалт семинарын дараа Технологийн Инкубаторын эрдэм шинжилгэний ажилтнууд мэргэжилтэн Исао Суехиротай хамтран ЕМ™ технологийн туршилт судалгааг туршилт үйлдвэрлэлийн цехэд хийж гүйцэтгэв. Түүнчлэн Технологийн Инкубатор болон ЕМRO судалгааны төвийн мэргэжилтнүүд Улаанбаатар хотоос холгүй орших гахайн фермерийн аж ахуйтай танилцан, тэдгээрт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэн, гахайн байрны шивтэр зэрэг эвгүй үнэрийг дарах, хэвтрийг ариутгах, эрүүлжүүлэх, гахайн тэжээлийн чанар, гарцыг сайжруулах зэрэгт ЕМ™ технологийг ашиглан ямар үр дүнд хүрч болох тухай, мөн уг технологийн ач холбогдол, хэрэглээний талаар танилцуулж заавар зөвлөгөөг өгч, улмаар тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар зөвлөсөнд фермерийн эзэд талархаж, цаашид уг технологийг хэрэглэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байв.  


 


ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОР


 



Бусад мэдээлэл