ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурал 6 дугаар сарын 6-ны өдөр боллоо.
Энэ удаагийн хурлаар ШУА-ийн харьяа хүрээлэн, төвийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн болон бүтцийг шинэчлэн батлах, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 7 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг батлах, Геологи-газарзүйн салбарын бага чуулганы гишүүний нөхөн сонгуулийн дүнг батлах, ШУА-ийн Палеонтологийн төвийн 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Ийнхүү ШУА-ийн харьяа хүрээлэн, төвийн эрдмийн зөвлөлүүд шинэчлэгдэн батлагдаж энэ сараас ажилдаа орж байна.
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар