Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХҮРЭЭЛЭН, ТӨВИЙН ЗАХИРАЛ, САНХҮҮГИЙН АЛБАН ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ХҮРЭЭЛЭН, ТӨВИЙН ЗАХИРАЛ, САНХҮҮГИЙН АЛБАН ХААГЧИД  СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Монгол улсын Шинжлэх ухааны Академи Сангийн яамтай хамтран ШУА-ийн харьяа хүрээлэн, төвүүдийн захирал, санхүүгийн албан хаагчдад зориулсан сургалтыг 5 дугаар сарын 2-ны өдөр Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвийн хурлын танхимд зохион байгууллаа.

Сургалтыг нээж ШУА-ийн Орлогч дарга Ц.Даваадорж үг хэлж, сургалтад оролцогчдод амжилт хүссэн юм. Тус сургалтаар Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд “Төсөв, Төсвийн тухай хууль”, “Засгийн газрын худалдан авах ажиллагааны эрхзүйн  шинэчлэл”, “Гадаад төслийн санхүүжилт, үр дүн”, “Төрийн сангийн тогтолцоо, үйл ажиллагааны журам” сэдэвт үндсэн 4 илтгэл тавигдсан юм. Уг семинар нь ШУА-ийн харьяа хүрээлэн ,төвийн удирдлагууд, санхүүгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлсэн, тэднийг чадавхжуулсан чухал ач холбогдолтой сургалт болсон юм.



Бусад мэдээлэл