Монгол Улсын
Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар
“Пушкины медаль”-аар шагнасан тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов оны эхэнд ШУА-ийн ерөнхийлөгчид албан захидал
илгээж мэдэгдэж байсан.
Тэгвэл өнөөдөр /2022.11.4-нд/ тохиож буй Оросын Ард түмний эв нэгдлийн өдрийг
тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны
академийн Ерөнхийлөгч Дүгэрийн Рэгдэлд “Пушкины медаль”-ийг гардуулж өглөө.
Энэхүү шагнал
нь ОХУ-ын гадаадын иргэнд олгодог Төрийн
шагнал бөгөөд Д.Рэгдэлд Орос,
Монгол Улс хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд
оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгож байгаа юм байна.