Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт тэмцээн болж өндөрлөлөө
ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт тэмцээн болж өндөрлөлөө

        Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан жил бүр явагддаг Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллаж буй албан хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн идэвх санаачилгыг өрнүүлэх, биеийн тамир спортын ур чадварыг сорих, хамт олныг төлөвшүүлэхэд уг тэмцээний гол зорилготой ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамирын 4 төрөлт тэмцээнийг Боловсрол, Шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр 2023 оны 11 сарын 10-аас 11 сарын 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

       Энэ оны ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит спортын 4 төрөлт тэмцээнд шатрын холимог баг, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй ганцаарчилсан, ширээний теннисний эмэгтэй баг, эрэгтэй баг, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй ганцаарчилсан, волейбол, сагсан бөмбөгийн эрэгтэй баг, эмэгтэй баг нийт эрдэм шинжилгээний байгууллагын 16 баг тамирчид ур ухаан, авьяас чадвараа уралдуулан оролцлоо.

 

        Багийн нийлбэр онооны дүнгээр академич С.Дэмбэрэл захиралтай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн тэргүүлэн I байранд шалгарч аваргын шилжин явах цомын эзнээр тодорлоо.

 

ШАТРЫН ТЭМЦЭЭН

     Шатрын тэмцээний төрлийг “Хос мастер” шатрын академи дээр 2023 оны 11 сарын 10-ний өдөр ШУА-ийн амжилттай зохион байгуулж 16 байгууллагын  тамирчин оролцлоо. Энэ жилийн шатрын тэмцээний холимог багийн төрөлд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн баг алтан медалийн, ШУА-ийн Анагаах ухааны хүрээлэн баг мөнгөн медалийн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн баг хүрэл медалийн болзлыг тус тус хангасан байна.

      Шатарын тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн Г. Даваадулам алтан медаль, Физик, технологийн хүрээлэнгийн Н.Хишигбуян мөнгөн медаль, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Ц.Тунгалаг хүрэл медалийн болзлыг хангасан эрэгтэй ганцаарчилсан төрөлд ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Р. Энхбат алтан медаль, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Д. Баатархүү мөнгөн медаль, ШУА-ийн Анагаах ухааны хүрээлэнгийн Д. Юндэндаш хүрэл медалийн болзлыг тус тус хангалаа.

ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН

       Волейболын тэмцээний төрлийг Баянзүрх дүүргийн Соёмбо спорт зааланд 2023 оны 11 сарын 22-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

      Энэ жилийн волейболын тэмцээнд эрэгтэй төрөлд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн баг алтан медаль, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн баг мөнгөн медаль, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн баг хүрэл медалийн болзлыг хангасан бол эмэгтэй төрөлд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн баг алтан медаль, Хими, химийн технологийн хүрээлэнгийн баг мөнгөн медаль, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн баг хүрэл медалийн болзлыг тус тус хангасан байна.

            Волейболын тэмцээний шилдэг тоглогчоор ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн З. Буянжаргал,  ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн Н.Хишигбуян нар шалгарсан байна.

 

 

ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН

     Ширээний теннисний тэмцээний төрлийг "Оч" ширээний теннисний клубийн байранд 2022 оны 11 сарын 17-ны өдөр ШУА-ийн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн ширээний теннисний тэмцээнд эрэгтэй багийн төрөлд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Р.Уламбаяр ахлагчтай баг алтан медаль, ШУА-ийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Л. Ганзориг ахлагчтай баг мөнгөн медаль Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн М. Баасанцог ахлагчтай баг хүрэл медалийн болзол хангасан бол эмэгтэй төрөлд Физик, технологийн хүрээлэнгийн Г. Даваадулам ахлагчтай баг алтан медаль, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Д. Отгонцэцэг ахлагчтай баг мөнгөн медаль, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Г. Болор-Эрдэнэ ахлагчтай баг хүрэл медалийн болзол хангасан байна.

 

 

САГСАН БӨМБӨГ ТЭМЦЭЭН

    Сагсан бөмбөгийн тэмцээний төрлийг Баянзүрх дүүргийн Соёмбо спорт зааланд 2023 оны 11 сарын 25-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн баг алтан медаль, ШУА-ийн Мал эмнэлэг хүрээлэнгийн баг мөнгөн медаль, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн баг хүрэл медалийн болзлыг хангасан бол эмэгтэй төрөлд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн баг алтан медаль, Хэл зохиолын хүрээлэнгийн баг мөнгөн медаль, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн баг хүрэл медалийн болзлыг тус тус хангасан байна.

    Сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг тоглогчоор ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Б.Отгонсүрэн, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Н. Ганбаатар нар шалгарсан байна.

 

Холын зайн шидэлтийн төрөлд

    Сагсан бөмбөгийн тэмцээний дундуур жил бүр уламжлал болгон явуулдаг холын зайн шидэлтийн төрөлд Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Б. Отгонсүрэн, ШУА-ийн Мал эмнэлэг хүрээлэнгийн Ч. Бат-Эрдэнэ тэргүүлсэн байна. 

 


 


 

 

 

 

 

 


 


Бусад мэдээлэл
Эмгэнэл
3 сарын өмнө
МЭДЭГДЭЛ
4 жилийн өмнө