Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн захирал, доктор Б.Ганбаттай 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Өсөхжаргал болон ШУА-ийн Инновац технологийн хэлтсийн төлөөлөл уулзаж хамтарсан төсөл хэрэгжүүлэх, технологи дамжуулах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Тус уулзалтаар байгалийн ургамлын генетик нөөцийг хадгалах, хамгаалах, үр, тарьц, суулгацын нөөц, ургамлын үрийн соёололт, өсөлт, хөгжилтийг нэмэгдүүлэхэд гэрэл, дулаан, чийгшлийн нөхцөлийг хянах, удирдах автоматжуулалтын технологи хөгжүүлэх замаар дэмжих чиглэлд хамтран ажиллахаар санал солилцож, хамтарсан судалгаа хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлэхээр харилцан тохирлоо. Талууд төслийн үр дүнд үндэслэн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, салбар дундын судалгааг хамтарч хэрэгжүүлэх боломж ийнхүү бүрдлээ.