Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж, олны хүртээл болгож байна. 2022 онд 14 цуврал /82-95 дахь дугаар/ бичиж, хэвлүүлээд байна.
Энэхүү цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Хялбаршуулсан цуврал бүтээлийн 2022 оны 85 дахь дугаарт доктор Д.Батмөнхийн бичсэн "Од, одны хувьсал" бүтээлийг хэвлэн нийтлүүлэв.
Тус бүтээлд бидний оршин буй галактикт 100 гаруй тэрбум од байна. Од олон тэрбум жил амьдравч хувьсан өөрчлөгдөн мөхдөг, оддын мөхөл дараагийн шинэ залуу од бий болох нэгэн бүрэлдэхүүн хэсэг болон үргэлжилдэг тухай, одны хэмжигдэхүүн, хэмжээ, масс, ангилал, дотоод бүтэц, хувьслын талаар өгүүлжээ.