Монгол Улсын ШУА-ийн Хими, Биологийн салбарын Бага чуулган, Геологи, газарзүй, Байгаль орчны салбарын Бага чуулган, Ботаникийнцэцэрлэгт хүрээлэн болон Засгийн газрын хэрэгжүүлэгчагентлаг Ойн газар хамтран “Тэрбум мод үндэснийхөдөлгөөний явц, гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний салбарын төлөөллөөс бүрдсэн 51 байгууллагын 103 төлөөлөгч ирж хэлэлцүүлэгт оролцлоо. Хэлэлцүүлгийг ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл нээж, Монгол орны ой мод уур амьсгалын тогтвортой байдал, усны нөөцийн хамгаалал, экологийн үйлчилгээг хангах стратегийн өндөр ач холбогдолтой хэдийч сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, түймэр, хөнөөлт шавж, хүний үйл ажиллагааны улмаас доройтож буйг онцлон хэллээ. Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол ойжуулалтыг шинжлэх ухаанд тулгуурлан шинэ шатанд гаргах, үрийн нөөцийн бодлого, тарьцсуулгацын чанар, менежмент, мониторингийн тогтолцоог сайжруулах үндэсний хэмжээний стратегийн ажил болохыг дурдав.
ШУА-аас хэрэгжүүлж буй 2021–2030 оны төлөвлөгөөний хүрээнд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн 27 арга хэмжээг хариуцан 201 мянган мод, сөөг тарьж 77.5 хувь, Газарзүй, геоэкологийн хүрээлэн 26 арга хэмжээгхэрэгжүүлж 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар танилцууллаа. Хэлэлцүүлэгт нийт 7 илтгэл хэлэлцэж, оролцогчдоос 11 асуулт, 13 хүнээс 41 санал гарсан бөгөөд эдгээрт санхүүжилтын механизмыг ойлгомжтой болгох, мэдээллийн нэгдсэн платформ хөгжүүлэх, ойжуулалтын технологийг сайжруулах, үрийн эх модны генетикийн судалгааг нэмэгдүүлэх, тарьц суулгацын чанар, стандартын хяналтыг сайжруулах, бүс нутгийн онцлогт тохирсон модлог ургамлын сонголтыг нарийвчлах, мониторингийн системийг шинэчилж өгөгдөлд суурилсан шийдвэргаргалтыг нэвтрүүлэх, орон нутгийн оролцоо, сургалт, чадавхыг бэхжүүлэх зэрэг асуудлууд онцгой байр эзлэв. Хэлэлцүүлнээс гарсан саналуудыг нэгтгэн боловсруулаад холбогдох төр засгийн байгууллагад зөвлөмж хүргүүлэхээр тогтов.
Энэхүү хэлэлцүүлэг нь “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх, цаашдын бодлого, арга хэмжээний тодорхой шийдлийг хамтран боловсруулахад чухал индэр болж, Монгол Улсын ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийгхангах бодлогыг улам боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо.