Монгол Улсын
Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн
4.4 дэх заалт, МАУА-ийн дүрмийн 13.2.г заалтыг үндэслэн МАУА-ийн дээд шагнал
“Академич П.Нямдаваа алтан медаль” шагналыг 2 жилд нэг удаа шалгаруулж байхаар тогтсон
билээ. МАУА-ийн Ерөнхийлөгчийн томилсон ажлын хэсэг Академич П.Нямдаваа алтан
медалийн энэ жилийн шагналын эзнийг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шалгаруулан
зарлаж байна.
МАУА-ийн дээд шагнал “Академич
П.Нямдаваа” алтан медальд нэр дэвшсэн АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн
Халдварт өвчин судлалын тэнхимийн профессор, анагаах ухааны доктор, профессор
Ойдовын Баатархүү, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Эрүүл Монгол Хүн”
төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, анагаах ухааны доктор, профессор Очирын
Чимэдсүрэн нарт Монгол Улсын ШУА, МАУА, “Академич П.Нямдаваа сан, Монголын нийт
эрдэмтэн мэргэдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
МАУА-ийн дээд шагнал “Академич
П.Нямдаваа” алтан медальд нэр дэвшигчийг шалгаруулах хуралдааны шийдвэрийг
үндэслэн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, анагаахын
шинжлэх ухааныг хөгжүүлэх, хүн, нийгмийн
хөгжлийн үндсэн зүй тогтлын талаар онолын шинэ мэдлэг, мэдээллийг бүтээж, тодруулбал,
Монгол Улсын хүн амын дунд вирусийн гаралтай элэгний өвчлөлийн генотипийн онцлог
тархалт, оношилгоо, эмчилгээ, молекул генетикийн цогцолбор судалгаа хийж, эмчилгээний
шинэ удирдамжийг практикт нэвтрүүлж, судлаачийн ажлын чансааг үнэлэх судлаачийн
бүтээлийн эшлэлийн индекс (Citation Index or Hirsh Index) шалгуурыг бүрэн хангаж,
шалгарсан судлаач, анагаах ухааны доктор, профессор Ойдовын Баатархүүд МАУА-ийн дээд шагнал “Академич П.Нямдаваа”
алтан медаль олгохоор тогтсоныг зарлаж байна.
Шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд хичээн зүтгэж буй Танд
баяр хүргэж, дэлхийн оюуны санд арвин хувь нэмэр оруулахыг дээдлэн
ерөөе.
Хамгаас эрхэм баялаг болох эрдэм ухааны далай улам
арвижих болтугай.
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ
“АКАДЕМИЧ П.НЯМДАВАА” САН