БШУЯ-ны дэмжлэгтэйгээр Шинжлэх ухааны академиас хэрэгжүүлж буй “Энтрепренер Судлаач” үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар шат өнөөдөр Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль дээр танхимын сургалтаар эхэллээ.
.jpg?w=1200)
Эхний өдрийн үйл ажиллагаанд СЭЗИС-ийн багш нар “Энтрепренершип ба Инновац” болон “Таны хэрэглэгч хэн бэ?” сэдвээр сургалт орж, Scamper болон бялуу хуваах зэрэг сонирхолтой арга техник бүхий дасгал ажлуудыг оролцогчдоор гүйцэтгүүлэв.
.jpg?w=1200)
“Энтрепренер Судлаач” хөтөлбөрийн хоёрдугаар шатны танхимын сургалтууд нь өнөөдрөөс
эхлэн ирэх сарын 16-ны өдрийг дуустал
долоо хоног бүрийн баасан гаригт тогтмол зохион байгуулагдах юм.