Вэбсайтын цэс
Хэлний сонголт
-1981 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ-
 -1981 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ-

Өмнөх холоосууд   1.https://www.ac.mn/c/950432?content=1735904

                                 2. https://www.ac.mn/c/950432?content=1736932

                                  3.https://www.ac.mn/c/950432?content=1743685

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөө жил тохиож байна. 1981 оны 3 дугаар сарын 22-ны  өдрийн 22.40 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансар руу хөөрч, 3 дугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй.

 Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи,  физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн 3 чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьжээ. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, ХАА, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт ашиглаж байна.

Энэхүү түүхэн үйл явдлыг эргэн дурсаж  нислэгийн багийнхан сансарт ниссэн эхний /1981,03,23/ өдрөөс эх дэлхийдээ бууж ирэх /1981,03,30/ өдөр  хүртлээ ямар туршилт судалгаа хийж байсан тэмдэглэлийг цувралаар бэлтгэн хүргэж байна.

                                                                  -1981 оны 3-сарын 26-ны өдрийн тэмдэглэл-

 3-р сарын 26 Туршилтууд үргэлжлэв:

*Биоритм

*Ажиллах чадвар

*Тэнгэрийн хаяа-Горизонт

*Цонх-Иллюминатор

*Туяа

“Тэнгэрийн ван”

*Чөлөөт цаг

17.25-17.53 Телевизийн бага хурал /бэлтгэл/

18.00-19.22 Бага хурал. Ёслолын хүндэтгэлийн ажиллагаа



Бусад мэдээлэл