ШУА-ийн Олон улсын
харилцааны хүрээлэн үүсэж хөгжсөний 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан өнөөдөр олон улсын
эрдэм шинжилгээний хурал болж байна.
МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1968
оны 1-р сарын 4-ний өдрийн 03 тоот тогтоолоор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын
дэргэд Ази-Африк судлалын хэлтэс байгуулсан явдал Монгол Улсад олон улс
судлалын ухааны бие даасан эрдэм шинжилгээний байгууллага үүсэн хөгжих эхлэл
тавигдсан.Хүрээлэн байгуулагдсан 50 жилийн хугацаанд олон алдар гавъяатай, нэр
хүндтэй эрдэмтэд төрөн гарч, тэдний туурвисан бүтээлүүд Монголын түүх судлал,
дорно дахин, олон улс судлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
Их гүрнүүдийн гадаад бодлого, олон улсын эдийн засаг, эрхзүй, улс төрийн
харилцааны хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг суурь болон
хавсарга судалгааны хүрээнд судлах, санал дүгнэлт, зөвлөмж гаргах, гадаад,
дотоодын ижил төстэй байгууллагуудтай хамтран судалгаа хийх, төсөл хөтөлбөр
хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, төслийн чиглэлд шинэ мэдлэг, мэдээлэл
бүтээгдэхүүнийг бий болгох зэрэг хүрээлэнгийн үндсэн чиг үүргийн хүрээнд үйл
ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхэд чиглэн ажиллаж байна.
50 жилийн түүхийн хугацаанд Олон улсын харилцааны хүрээлэн нь Монголын
нийгмийн шинжлэх ухаанд нэр нөлөөтэй байр суурь эзэлж, олон улс судлалын цөм
хүчин болж, арвин баялаг туршлага хуримтлуулан, дотоод гадаадад нэр хүндтэй,
материаллаг бааз, боловсон хүчиний хувьд салбартаа дээгүүрт орох хүрээлэнгийн
нэг болж өсөн дэвжжээ.