Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж, олны хүртээл болгож байна. 2022 онд 14 цуврал /82-95 дахь дугаар/ бичиж, хэвлүүлээд байна.
Энэхүү цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Хялбаршуулсан цуврал бүтээлийн 2022 оны 86 дахь дугаарт доктор Г.Пүрэвдоржийн бичсэн "Эрчим хүчний нөөцлүүр" бүтээлийг хэвлэн нийтлүүлэв.
Тус бүтээлд эрчим хүчний салбарт нэвтэрч байгаа орчин үеийн оюуны багтаамж өндөртэй шилдэг техник, технологийн тухай анхны мэдэгдэхүүнийг энэхүү номоос аваад зогсохгүй цахилгаан химийн аргаар эрчим хүч нөөцлөх арга, төхөөрөмж, нөөцлүүрийг ашиглах, туршлага зэргийг судлах боломжтой юм.