ШУА нь Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлтэй өнгөрсөн зургадугаар сард хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Энэхүү хамтын
ажиллагааныхаа хүрээнд "Үндэсний шинжээч бэлтгэх анхан шатны
сургалт"-ыг өнөөдөр зохион байгууллаа. Өнөөдрийн сургалтад нийт 50 хүнийг хамруулсан бөгөөд Шинжлэх ухааны академиас 40 хувь, соёл
урлагийн байгууллагаас 18 хувь хамрагдлаа.