Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн ээлжит Их чуулган ирэх сарын 8-нд болно
ШУА-ийн ээлжит Их чуулган ирэх сарын 8-нд болно

ШУА-ийн тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар ШУА-ийн ээлжит их чуулганы тов тогтоох, ШУА-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, Шилдэг залуу эрдэмтэнд олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналд нэр дэвшигчийг тодруулах асуудлыг тус тус хэлэлцлээ.

Тодруулбал:

·         ШУА-ийн ээлжит Их чуулганыг 2022 оны 12-р сарын 8-ны өдрийн пүрэв гаригт хийхээр тов тогтов. Тус чуулганаар  ШУА-ийн гишүүнийг сонгох сонгууль явагдах бөгөөд дараах эрдэмтэд нэр дэвшсэнийг тэргүүлэгч гишүүд дэмжлээ.   

 

Овог, нэр

Албан тушаал, эрдмийн зэрэг, цол

Шинжлэх ухааны салбар, чиглэл

1.       

Бадамдоржийн БАТХИШИГ

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор

Нийгмийн шинжлэх ухаан

2.       

Чимэдцэрэнгийн ГАН-ӨЛЗИЙ 

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, философийн шинжлэх ухааны доктор, профессор

Хүмүүнлэгийн ухаан

3.       

Дамдины

ДАГВАДОРЖ

НҮБ-ийн байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн бүсийн төслийн үндэсний зохицуулагч, газарзүйн шинжлэх ухааны доктор

Геологи, газарзүй, байгаль орчин

4.       

Жанчигийн НАРАНГЭРЭЛ

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, химийн шинжлэх ухааны доктор

Хими, биологи

5.       

Далхын

ЦЭРЭНДАГВА

АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан дэд захирал, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор

Анагаахын шинжлэх ухаан

6.       

Чимэдцэрэнгийн

ЧИМИДРАГЧАА

Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор

Анагаахын шинжлэх ухаан

7.       

Рэнцэнийн

ЭНХБАТ

ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Математикийн салбарын эрхлэгч, физик-математикийн шинжлэх ухааны доктор, профессор

Физик, математик, информатик

8.       

Нанжийн

ЭНХБОЛД

ХААИС-ийн харьяа  Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Микробиологийн лабораторийн эрхлэгч, биологийн шинжлэх ухааны доктор, профессор

Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан

9.       

Доржийн

ЭНХТУЯА

ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн “Shima Seiki training center” сургалтын төвийн захирал, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор

Техник, технологи

 ·         ШУА-ын харьяа шинээр байгуулагдсан Тархи сэтгэл судлалын хүрээлэн Технологийн инкубаторийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөтэй танилцаж улмаар ШУА-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.

2018 онд ШУА-иас   стратеги төлөвлөгөөг баталж гаргасны дагуу  ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд  өөрсдийн  дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулсан байдаг.  Шинээр байгуулагдсан дээрх хоёр хүрээлэн энэ  жишгээр дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө  гаргаж танилцуулж байгаа юм.

Эдгээр асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд  ШУА-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тэргүүлэгч гишүүдээс гарсан саналыг тусган хавсралтаар нэмэлт өөрчлөлт оруулахыг,  ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээний тайлан гаргаж 2023 оны I  улиралд багтаан Тэргүүлэгчдийн газарт ирүүлэхийг хүрээлэнгийн захирлуудад даалгалаа.

 ·         Шилдэг залуу эрдэмтэнд олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн  нэрэмжит  шагналд нэр дэвшигчийг  ШУА-иас тодруулж Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлдэг журамтай.  Энэ журмын дагуу ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас ажлын хэсэг гаргаж шагналд нэр дэвшигч залуу судлаачдын материалтай танилцаж өнөө жил ШУТИС-МХТС-ийн дэд профессор, доктор Б.Долгорсүрэн  тус шагналд нэр дэвшүүлснийг тэргүүлэгч гишүүд дэмжлээ.  Б.Долгорсүрэн нь “Программ хангамжийн мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь бичгийн программ хөгжүүлэх  нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Улмаар  БНСУ-ын  Кёнхи их сургуулийн Компьютерын  ухаан ба инженерчлэлийн салбар сургуульд суралцаж 2019 онд “Edge-based summarization and compression for large graphs сэдэвт судалгааны ажлаар “Компьютерын инженерчлэл”-ийн докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр  Импакт фактор  өндөртэй  сэтгүүлүүдэд 10  гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн. Мөн оюуны өмчийн 2 патент  эзэмшсэн судлаач юм байна.  


Бусад мэдээлэл