ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар
өнөөдөр Энэтхэгийн Олон улсын соёл судлалын хүрээлэнгийн захирал Аашиш Бхавэ тэргүүтэй
төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Энэтхэгийн Олон улсын соёл судлалын
хүрээлэн нь Энэтхэгийн соёл, шашин хэл судлалын чиглэлээр судалгаа, эрдэм
шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Сүүлийн жилүүдэд
Монгол-Энэтхэгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд ШУА-ийн харьяа
хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачид өөр өөрсдийн чиглэлээр энэтхэг судлалын
ажлыг явуулж байна.
Уулзалтын үеэр хоёр тал цаашдын хамтын ажиллагааны ажиллагааны талаар санал
солилцлоо.
Захирал Аашиш Бхавэ:
Энэтхэгийн
Олон улсын соёл судлалын хүрээлэнгээс монгол Ганжуур, Данжуурыг дижитал
хэлбэрт оруулах ажил хийж дуусаад байгаа. Ирэх сард хэвлэлтээс гарахаар нь
ШУА-д дээжээс нь гардуулна гэдгээ дуулгалаа. Мөн “Монгол, Энэтхэгийн эрдэмтэн
судлаачид хамтраад судалгаа, эрдэм
шинжилгээний ажил хийх, ном бүтээл
хэвлүүлэх, эртний Энэтхэг номыг монгол хэл рүү хөрвүүлэх, ШУА-ийн номын санд байгаа хуучны ном судрыг дижитал
болгон ажлыг хамтарч хийх боломжтой” гэлээ.
ШУА-ийн дэд
ерөнхийлөгч Г.Чулуунбаатар Энэтхэгийн талын дэвшүүлж буй саналууд шинжлэх
ухааны аль ч салбарт дэмжиж ажиллана гэв.
Тэрээр дээрх
саналуудаас гадна дараах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.
Үүнд:
·
Монгол Ганжуур,
Данжуурыг хүлээлцэх үйл ажиллагааны үеэр хоёр улсын эрдэмтдийн уулзалтыг зохион
байгуулах
·
МУИС дээр
санскрит хэлний багш байхгүй болсон. Тиймээс ШУА-ийн Хэл зохиол болон Философийн
хүрээлэн дээр танайхаас монгол судлаачдыг авчирч санскрит хэлийг хүрээлэнгийн судлаачдад
заалгах ажил зохион байгуулах
· “Буддизм ба шинжлэх ухаан” гэдэг хэлэлцүүлгийг сэргээх. Философийн хувьд эртний Энэтхэгийн Нагаржуна багшийн төв үзэл (Мадхъямака) гэдэг нь манай улс төрийн болон иргэний сэтгэлгээнд их дэлгэрсэн санаа байгаа учраас уг санааг түшиглэн шашин судлал болон философийн талаас нь судлах хоёр талын хамтарсан төсөл хийх.