Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА, Орхон аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
ШУА, Орхон аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, ШУА-ийн дунд хугацааны (2018-2025) стратеги төлөвлөгөө, тэдгээртэй нийцүүлэн гаргасан холбогдох бусад эрх зүйн актуудыг хэрэгжүүлэхээр Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Монгол Улсын Шинжлэх ухааны Академи нь 2022-2025 онд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулав.

Санамж бичгийн зорилго нь талууд хамтран Шинжлэх ухааны үндэслэлтэй эрдэм шинжилгээ, судалгаа, шинэ техник технологи, инновац нэвтрүүлж түншлэлийг өргөжүүлэн, дэд бүтцийг сайжруулах замаар орон нутгийг хөгжүүлэх, сургалт, судалгаа, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх, орон нутгийг хөгжүүлэх кластерын санаачилга боловсруулах, залуучуудын бизнес эрхлэлт, ЖДҮ, гарааны бизнесийг шинжлэх ухаан, технологи, инновацын дэвшилд тулгуурлан хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийг орон нутгийн тогтвортой хөгжлийн үндсэн хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлэхэд оршиж байна.


Бусад мэдээлэл