Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа
“Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

ШУА-иас улирал бүр эрхлэн гаргадаг “Шинжлэх ухаан амьдрал” шинжлэх ухаан- танин мэдэхүйн сэтгүүлийн 2021 оны III улирлын дугаар хэвлэгдэн гарлаа.  Сэтгүүлийн энэ дугаарт   ШУА-ийн 60 жилийн ойд зориулж академич Б.Ширэндэвийн намтрыг онцолжээ. Мөн доктор, профессор Н.Хишигтийн “БНМАУ-ын шинжлэх ухааны академи /1961-1991 он/” эрдэм шинжилгээний өгүүлэл, “Монгол орны алмаасжилттай солирын тогоо кимберлитийн шинэ төрлийн цорого болох нь”,  “Интродукцийн явцад буржгар, дагуур сараануудад гарсан морфологи-генетикийн өөрчлөлтийг харьцуулан судалсан дүн”, “Монгол дахь угсаатан судлалын шинжлэх ухааны хөгжлийн тойм” зэрэг судлаачдын судалгаа шинжилгээний ажлыг бүрэн эхээр нь хэвлэсэн байсан.  

1957 оны Говь-Алтай аймагт хүчтэй газар хөдлөлт болж хагарлын ангалд  хонь  хариулж явсан хүн хоньтойгоо орж сураггүй алга болсны зэрэгцээ  олон хүний амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болж байсан. Энэхүү газар хөдлөлтийн улмаас тухайн бүс нутагт  шинээр хоёр ч нуур үүсэн тухай болон монголд болсон хүчтэй газар хөдлөлтүүд, дэлхийн статистик  мэдээллүүдийг энэ дугаарт мөн  онцлон дурджээ.  

Ярилцлагын буланд СГЗ Л.Дашнямыг урьж “Сэтгүүл бол судлаачдын талх л даа” гарчигтай ярилцлага  нийтлэхийн зэрэгцээ, гуравдугаар улирлын шинжлэх ухааны салбарын үйл явдлын тойм  мэдээг багтаажээ.  


Бусад мэдээлэл