Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 800 мод өнөөдөр суулгалаа
ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 800 мод өнөөдөр суулгалаа

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 800 мод өнөөдөр суулгалаа

Тус хүрээлэнгээс жил бүр мод тарих өдрийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд өнөө  жил Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдөртэй давхацаж байгаагаараа онцлог юм байна.

 ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон жил бүр мод тарих хөдөлгөөнийг идэвхтэй зохион байгуулдаг бөгөөд 2019 онд 200 мод, өнгөрсөн жил 300 мод тарьсан бол өнөөдөр 800 мод тарилаа.

Өнөөдрийн мод тарих тарих ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Улаанбаатар хотын менежер бөгөөд захирагчийн албаны дарга Т.Гантөмөр, Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, академич  Т.Ган-Эрдэнэ, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал И.Түвшинтогтох  болон ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийнхамт олон, Залуу эрдэмтдийн холбооны төлөөлөл оролцлоо.  

Энэ үеэр ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид хэлэхдээ “Бид  амаргүй цаг үед амьдарч байна. Өнөөдөр ковидын асуудлаас гадна  дэлхийн дулаарал, цөлжилт  хүн төрөлхтөний санаа зовоосон асуудал болоод байна. Мэдээж хэрэг дэлхийн дулаарлыг бууруулахад хамгийн чухал  нөлөө үзүүлэх зүйл бол ногоон мод тарих. Монгол улсын ерөнхийлөгчийн энэ том санаачилгыг ажил болгохын төлөө манай эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан албан хаагчид идэвхи зүтгэлтэй оролцож байгаад талархаж байна” гэлээ. 

Дашрамд дурдахад, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь монгол орны байгалийн ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалдог цор ганц байгууллага юм. Тус цэцэрлэгт 370 зүйлийн 10500 мод сөөг, өвслөг ургамал ургаж байгаагаас  95 зүйл нь  ховор ургамал байдаг ажээ.  Тус цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар ургамлын янз байдлыг хадгалсан, танин мэдэхүйн цэцэрлэг хүрээлэн болгохоор ажиллаж байгаагаа Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал И.Түвшинтогтох мод тарих ажиллаганы үеэр дуулгасан юм.   

 

 


Бусад мэдээлэл