Төр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын (1921-1985)
мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Дарамын Төмөр-Очир: амьдрал, үйл
ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 15-ны өдөр болно.
Хурлын үеэр эрдэмтэн, судлаачид “Монголын философийн
сэтгэлгээ, соён гэгээрүүлэлт ба гүн ухаантан Дарамын Төмөр-Очир (1940-өөд оноос
1960-аад оны эхэн)”, “Д.Төмөр-Очирын намтар, үйл ажиллагаанд холбогдох зарим
сурвалж, Дарамын Төмөр-Очирын үйл
ажиллагаанд холбогдох архивын баримтууд”, “Академич Д.Төмөр-Очирын
орчуулгын бүтээлтэй холбогдуулан өгүүлэх нь”, “Дархан хотын Музейн анхны
эрхлэгч Д.Төмөр-Очирын соёлын өвийн төлөө үйл хэрэгт холбогдох баримтууд”,
“Ю.Цэдэнбал, Д.Төмөр-Очир хоёр”, “Үгүйсгэх үзэл гэж юу вэ?” зэрэг сэдэвт илтгэл
хэлэлцүүлэх юм байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Философийн
хүрээлэн, Төв аймгийн Лүн сумын Засаг даргын Тамгын газар, Монголын философийн
холбооноос хамтран зохион байгуулж байна.