Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Шинжлэх Ухааны Академийн салбарын Бага чуулган, Төрөлжсөн академи, Харьяа хүрээлэнгүүдэд болох үйл явдал
Шинжлэх Ухааны Академийн салбарын Бага чуулган,  Төрөлжсөн академи, Харьяа хүрээлэнгүүдэд болох үйл явдал

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН САЛБАРЫН БАГА ЧУУЛГАН,

ТӨРӨЛЖСӨН АКАДЕМИ, ХАРЬЯА ХҮРЭЭЛЭНГҮҮДЭД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

 ШУА-ийн Эрдэм шинжилгээний хэлтсээс 2021 оны 6 дугаар сарын 14-24-ний өдрүүдэд болох ажлын     хөтөлбөрийг та бүхэндээ хүргэж байна. Та бүхэн сонирхсон ажлаа тухайн цаг үед нь болох хүрээлэнтэй нь холбогдон авна уу.

ШУА-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН АЖЛЫН ХӨТӨЛБӨР

2021-06-14 1100 цагт: Монголын анагаах ухааны академийн ээлжит Хүндэтгэлийн их чуулган хуралдаж, МАУА-ийн дээд шагнал “Академич П.Нямдаваа” алтан медаль гардуулах ёслол, ШУА-ийн төв байрны хурлын танхимд болно.

2021-06-14 1440 цагт: Монголын үндэсний радиогийн “Хөгжилд хөтөлсөн бүтээлүүд” ШУА байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан цуврал нэвтрүүлэгт Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцоно.

2021-06-06 1000 цагт: “Эрдэмтдийн үг -34” цуврал лекц, академич Ц.Батбаярын "Монгол Улс НҮБ-д 1961 онд элссэн түүхээс: 1955-1961 оны хүчин чармайлтууд" сэдвээр лекц уншина.

2021-06-21-22-ны өдөр: Архивын ерөнхий газар – ШУА - Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж буй “Дэлхийд тархсан монгол өв: Архивын баримт, бичгийн дурсгал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн

2021-06-23-ны өдөр: Нийгмийн шинжлэх ухааны салбарын бага чуулган, Хүмүүнлэгийн ухааны салбарын бага чуулган хуралдана.

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН 

2021-06-15-ны өдөр: “Ergelt.mn” сайтад захирал Г.Эрэгзэн Хөвсгөл, Өмнөговь аймгаас олдсон олдворын талаар олон нийтэд мэдээлэх зорилгоор ярилцлага өгнө.

2021-06-21-ээс 07-05 хүртэл: Ноён уулын олдвороор үзэсгэлэн гаргах гэж буйтай холбогдуулан олдворуудын зураг авалтын ажил эхэлнэ.

2021-06-13-аас 07-14 хүртэл: Археологийн авран хамгаалах судалгааны ажлуудыг гүйцэтгэнэ.

БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

2021-06-19-21-ний өдрүүд:  “Биологийн хүрээлэнгийн тухай” цахим өдөрлөг

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ХҮРЭЭЛЭН

2021-06-14-ний өдөр: “Хүрээлэнгийн цахим мэдээллийн сан бүрдүүлэх төслийн сургалт”,  Конрад Аденауерын сан "Mongolian Digital Knowledge Solutions" ХХК-тай хамтран зохион байгуулна.

2021-06-21-ний өдөр: “Эрдэмтэн судлаачдыг чадваржуулах сургалт-2021” Эрдэмтэн  судлаач нарт эрдэм шинжилгээний мэдээлэл, судалгааны санхүүжилт хайх аргачлал, алхмууд, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, зохиогчийн эрхийг хүндэтгэх, сэтгүүлийн үнэлгээний төрлүүд, сонгон хэвлүүлэхэд анхаарах зөвлөмж, хуурамч (асуудалтай-predatory) сэтгүүлд хэвлүүлэхгүй байх зөвлөмж, ORCID, Crossref олон улсын санаачилгууд, эрдэм шинжилгээний бүтээлд ном зүй хийх нээлттэй программ хангамжийг ашиглах, судалгааны үнэлгээний сүүлийн үеийн чиг хандлага, бусад тулгамдаж буй асуудлуудыг хамарна.

ПАЛЕОНТОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

2021-06-16-ны өдөр: Палео каст 1: Сэдэв: “Палеонтологийн сонирхолтой олдворууд”

a.                Өндгөө дарж буй үлэг гүрвэл

b.                Fighting dinosaurs

c.             Protoceratops babies

d.                Tarbosaurus

e.                Mononykus буюу ганц хуруут

Facebook хуудасны хаяг: “ШУА-ийн Палеонтологийн Хүрээлэн”; хайх түлхүүр үг: “ @paleo.ac.mn “

ТҮҮХ, УГСААТНЫ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН

2021-06-16-ны өдөр: “Vast production” студитэй хамтран ажиллах Санамж бичиг байгуулах. Эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлж нийгмийг соён гэгээрүүлэхэд хамтран ажиллана.

2021-06-21-ний өдөр: Монгол улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсэж байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Монгол шуудан” ХК-аас хэвлэн гаргах шуудангийн маркийн загварын зөвлөгөөн

ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭН

2021-06-14-ний өдөр: “Монголчуудын нийгмийн сэтгэлгээ, үнэлэмжийн өөрчлөлт, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Ховд Их сургуультай хамтран зохион байгуулна.

2021-06-15-ны өдөр: Доктор Х.Мырзабек Баян-Өлгий аймаг дахь Мод үр үржүүлгийн талбайн ойн зурвас байгуулах тухай мэргэжлийн зөвлөгөө өгөх, мод тарих, Толбо нуурын эрэгт. Баян-Өлгий аймаг дахь салбар зохион байгуулагдана.

2021-06-17-ны өдөр: ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ЭНБД, доктор Д.Өсөхжаргалын “Ботаникийн шинжлэх ухаан бидний амьдралд” сэдэвт онол, арга зүйн семинар. 

2021-06-24-ний өдөр: Олон улс судлаач Н.Доржсүрэнгийн туурвисан “БНАСАУ-ын бие даасан эдийн засгийн хөгжлийн бодлого ба сорилтууд” сэдэвт нэг сэдэвт бүтээлийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг

ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

2021-06-16-ны өдөр: “Эрдэмтэн бүр нэг илтгэл” эрдэмтдийн ярилцлага №9

2021-06-14-18-ны өдрүүд: “Гадаад дахь химич Монгол эрдэмтэд” цуврал онолын семинар №3, 4

2021-06-20-ний өдөр: “Химийн шинжлэх ухааны ололт амжилтууд” цуврал подкаст

ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН

2021-06-17-ны 1220 цагт: Монголын үндэсний радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэгт Хэрэглээний хэл шинжлэлийн эрдэм шинжилгээний ажилтан оролцоно.

2021-06-22-ны өдөр: Тагнуулын Ерөнхий газартай хамтран “Албаны болон хувийн нууцыг хадгалах” талаар сургалт


Бусад мэдээлэл