Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ ЭРДЭМТЭД ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНОВИРУС ВИРУСЫН ЭСРЭГ БИЕ ИЛРҮҮЛЭХ ОНОШЛУУР ГАРГАН АВЛАА
МОНГОЛ ЭРДЭМТЭД ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНОВИРУС ВИРУСЫН ЭСРЭГ БИЕ ИЛРҮҮЛЭХ  ОНОШЛУУР ГАРГАН АВЛАА

Монгол эрдэмтэд шинэ төрлийн короновирус буюу SARS-CoV2 вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурыг гарган авлаа.

Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори,  ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурыг бүтээжээ.  

Эрдэмтэд Шинжлэх ухаан академи болон Шинжлэх УхаанТехнологийн Сангийн дэмжлэгтэйгээр ийнхүү SARS-CoV2 вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл,  молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган аваад байна. 

             Уг оношлуур нь хүний цус, сийвэнд SARS-CoV2  вирусын халдварын эсрэг бие үүсч дархлаа тогтсон эсэхийг богино хугацаанд илрүүлэх бөгөөд дараах  давуу талтай  юм. Үүнд: 

 - SARS-CoV2  вирусын халдварын явцыг хянах

- Ковид19  өвчний эмчилгээний үр дүнг хянах

- Дээрх вирусын халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг илрүүлэх

- Тусгаарлалтанд байх хүнийг сонгох (хэрэв уг вирусын эсрэг дархлаатай

   бол тусгаарлах шаардлагагүй)

- Эмнэлгийн ажилтнууд SARS-CoV2  вирусын дархлаатай эсэхийг мэдэх,

  (хэрэв дархлаатай бол айх зүйлгүй өвчтөнтэй ажиллана)

- SARS-CoV2   вирусын эсрэг дархлаа тогтоцыг хянах, судлах

- Хүн амын дундах дархалаа тогтолцоо,  “сүргийн”  дархлааг тодорхойлох

- Хэрэглэхэд хялбар, аль ч зэрэглэлийн лабораторид ашиглаж болох  гэх мэт

             Манай эрдэмтэд SARS-CoV2-ийн оношлуурыг бүтээснээрээ түүнийг гарган авах технологи,  цаашид үйлдвэрлэх боломж, шинжлэх ухааны үндэслэлийг бий болгож өгч байгаа юм. Цаашдаа энэхүү оюуны бүтээлийг ашиглаж уг оношлуурыг дотооддоо олноор үйлдвэрлэж ашиглах бүрэн боломжтой. Мөн  энэ нь вирусын халдараас сэргийлэхэд зарцуулах хөрөнгө зардал, гадаадаас ийм төрлийн оношлуур худалдан авах валютыг хэмнэх зэрэгт ихээхэн ач холбогдолтой юм. 


Бусад мэдээлэл