Б.Пүрэвтогтох
"Ил уурхайн
автотээврийн хэрэгслийг оновчтой сонгож ашиглах шинжлэх ухааны үндэслэл"
сэдвээр Шинжлэх Ухааны Докторын зэрэг хамгааллаа.
Шинжлэх ухааны Академийн Техник, технологийн салбарын бага чуулганы дэргэдэх Техник, технологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хурлын 02 тоот тогтоолыг үндэслэн ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өчигдөр Б.Пүрэвтогтох-д Техник, технологийн шинжлэх ухааны докторын зэрэг олгов.