Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

ХБНГУ-ын Kunsthalle Düsseldorf музейн захирал, урлагийн түүх судлаач Др.Грегор Янсэн, тус улс дахь Монгол улсын Соёлын элч Оюунтуяа болон бусад төлөөлөгчдийг өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хүлээн авч уулзлаа.

Тэд Монгол улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд энэ сарын 21-нд улаанбаатарт зохион байгуулагдаж буй “Урлагийн эко систем” ба “ХОТТОЙ УЧРАХУЙ-КОНТЕМПОРАРИ УРЛАГ: Монгол германы чин хандлага” сэдэвт хэлэлцүүлэгт  оролцохоор манай улсад иржээ.

Уулзалтын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Герман, Монгол хоёр улс шинжлэх ухааны салбарт өндөр түвшинд хамтран ажилладаг, олон жилийн хамтын ажиллагааны түүхтэй. Шинжлэх ухааны салбарын Европ дахь хамгийн том түнш улс юм гэдгийг онцлов. Түүнчлэн хоёр тал орчин үеийн урлагийн талаар цаашид хамтран ажиллах, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах тухай санал солилцлоо. ХБНГУ-ын Kunsthalle Düsseldorf нь орчин үе, нэн орчин үеийн урлагт чухал нөлөө бүхий музей юм байна. 


Бусад мэдээлэл