Вэбсайтын цэс
Хэлний сонголт
"АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАМ, БОЛОМЖУУД" ХУРАЛ БОЛЛОО
"АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАМ, БОЛОМЖУУД" ХУРАЛ БОЛЛОО

"АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАМ, БОЛОМЖУУД" эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлэг  өнөөдөр болж өнгөрлөө. Энэхүү хурлын зорилго нь Алтай Улиастайн эрчим хүчний системийг тенхик технологийн хувьд хэрхэн сайжруулах, хэрэглэгчдийг чанартай эрчим хүчээр хангахад цаашдаа авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход оршиж байна.  Дээрх асуудлыг ярилцахаар салбар салбарын төлөөлөл оролцож 10 гаруй илтгэлийг хэлэлцүүлсэн юм. 

Алтай Улиастайн эрчим хүчний систем ТӨХК нь өнөө жил 10 жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд ойн арга хэмжээний хүрээнд энэхүү эрдэм шинжилгээний хурлыг санаачлан зохион байгуулж байгаа юм байна.

Тус хурлын үеэр Алтай Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирал А.Пүрэвсүрэн, ЭХЯ-ны дэд сайд Т.Гантулга, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. 

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “Дэлхий даяар Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал эрчээ аваад байна. Энэ хувьсгал бол 2020-2025 цаашлаад 2030 онуудад оргил үе нь  болоод өнгөрнө гэсэн тооцоо байдаг. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үед технологийн дэвшил асар өндөрт гарахаас гадна, олон ажил, мэргэжил үгүй болох хандлагатай боллоо. Харин эрчим хүчний тал дээр ийм  асуудал бараг үүсэхгүй юм шиг байгаа юм. Ялангуяа Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үеийн техникийн шийдэл, техник тоног төхөөрөмжийг хангамж нэмэгдэхтэй холбогдуулаад ойрын 10-20  жилүүдэд эрчим хүчний хэрэглээ 50 хувиар нэмэгдэх тооцоо байдаг. Энэ хувьсгалаас монгол улс хоцроод гадна талд нь үлдэнэ гэж байхгүй. Тиймээс энэ рүү чиглэсэн бодлого манай төр засгаас явуулах шаардлага тулгараад байна” гэж байлаа.      


Бусад мэдээлэл