Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалын үеэр хоёр орны хооронд мал эмнэлэг, геологи болон шинжлэх ухааны салбарт харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөтгөн үргэлжлүүлэх талаар тодорхой шийдэл, тохиролцоонд хүрч, Санамж бичгүүдэд гарын үсэг зурав.
Тодруулбал, хоёр улсын хооронд хэл, соёлын судалгааны ажлыг өргөтгөх, Монгол Улсын ШУА болон Варшавын Их сургуулийн хооронд хамтын ажиллагааг өргөтгөх, ялангуяа энд ШУА-ийн харьяа зарим хүрээлэн Варшавын Их сургуулийн хүрээлэнгүүдтэй хамтран ажиллах бодит боломж бүрдэнэ хэмээн хоёр тал үзсэн юм.
Польш улсын архивт байгаа Монгол улсын 1915 оны хүн амын тоон бүртгэл бүхий ховор мэдээлэлтэй баримтыг Монголд хэвлэн товхимол болгоно.
Судалгааны ажлын хүрээнд Польш улс дахь архивт буй Монголтой холбогдох зарим тодорхой дурсгал, баримтыг судлах, шинээр нээж олж тогтоох боломж бүрдэнэ хэмээн үзэж буйгаа ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл энэ талын Санамж бичигт гарын үсэг зурах үеэр илэрхийлэв. Энд 1915 оны Монгол орны хүн амын тоон бүртгэл зэрэг хаана ч хэвлэгдэж байгаагүй, ховор мэдээлэл бүхий 7000 гаруй хуудас материал орж байна. Үүнийг манай улсын тал Польшид очин ашиглах болон Монголд хэвлэн товхимол болгох талаар яригдсаныг тодотголоо.
Монгол, Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээрээр хэрэгжүүлж буй төслүүдийг дурдвал: