Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХАРИЛЦАА: ТҮҮХ БА ОРЧИН ҮЕ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
“МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХАРИЛЦАА: ТҮҮХ БА ОРЧИН ҮЕ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан “МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХАРИЛЦАА: ТҮҮХ БА ОРЧИН ҮЕ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.

 

 Энэхүү хурлыг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс  Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ, хамтран зохион байгуулсан юм. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнг нар  нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Д.Золбоо хурлыг нээж хэлэхдээ, Монгол, Вьетнамын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 65 жилийн хугацаанд жилээс жилд өргөжин хөгжиж ирсэн. Хоёр ард түмэн энэхүү найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа дээдлэн, хүнд хэцүү цагт тусламжийн гараа сунгаж, бие биедээ элэгсэг дотно сэтгэлээр хандаж ирсэн сайхан уламжлалтай гэдгийг онцлов.

 Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар “Монгол-Вьетнамын харилцааны уламжлал, ирээдүй”, “Монгол-Вьетнамын эртний харилцаа”, “Монгол-Вьетнамын хүмүүнлэг, боловсролын харилцаа-65 жилд”, “Хоёр орны бизнесийн боломж”, “БНСВУ-ын жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн бодлого”, “Монгол-Вьетнамын харилцааг цаашид хөгжүүлэх боломж, арга замын асуудалд” гэсэн илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ. 

1954 оны 11 дүгээр сарын 17-нд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улс БНСВУ-тай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хөдөлмөр, батлан хамгаалах, хууль эрхзүйн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирснийг эрдэм шинжилгээний хуралд оролцогчид онцолж байв. Үүнээс хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа хамгийн олон жилийн түүхтэй бөгөөд одоо ч эрчимтэй хөгжиж буй юм. Тодруулбал, 1955-1975 онд болсон социалист улс орнуудаар дэмжүүлсэн Хойд Вьетнам, АНУ тэргүүтэй капиталист орнуудын дэмжлэг авсан Өмнөд Вьетнам байлдсан. Тухайн үед Монгол Улс социалист Вьетнамыг дэмжиж, 200 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгож байжээ. Харин Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа буюу 1993 онд Вьетнам улсаас 200 мянган ам.долларын хүнсний тусламж илгээснийг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Цэрэнлхам илтгэлдээ дурдсан юм.

 

 


Бусад мэдээлэл