“Proceedings
of the Mongolian Academy of Sciences” (Шинжлэх
Ухааны Академийн Мэдээ) сэтгүүл
нь цахим хэлбэрээр
жилд 4 удаа нийтэлдэг, улирал тутмын мэргэжлийн хяналт
хийгддэг эрдэм шинжилгээний сэтгүүл юм. Уг сэтгүүл
нь Олон Улсын Шинжлэх ухааны зөвлөлийн (INASP) төслөөр дэмжигдэж, “Mongolia Journals Online” төслийн шинжлэх ухааны сэтгүүлд багтдаг тул таны өгүүлэлд
DOI (Digital object identifier) дугаар олгогдож, Google Scholar
хайлтын системд бүртгэгдэнэ. Ингэснээр таны бүтээл олон
улсын түвшинд гарч, бусад орны судлаачид үнэгүйгээр
ашиглаж, таны бүтээлээс авах эшлэлийн тоог эрс
нэмэгдүүлэх давуу талтай юм. Сэтгүүлийн олон
улсын бүртгэлийн онлайн
дугаар eISSN: 2312-2994, хэвлэмэл
ISSN: 2310-4716;
“Proceedings
of the Mongolian Academy of Sciences” сэтгүүлийн
2019 оны II улирлын дугаарт эрдэм шинжилгээний
өгүүлэл ирүүлэхийг урьж байна.
Өгүүлэлийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн туурвисан
байх бөгөөд судалгааны
ажлын шинжлэх ухаанд оруулж буй шинэлэг тал
өгүүлэлийг хэвлэн нийтлэх үндэс болно. Өгүүллийг
өөр хэвлэлд
хэвлэн нийтлээгүй, хамтран зохиогчдоос өгүүлэлийг
хэвлүүлэхээр
зөвшилцсөн байх шаардлагатай юм.
“Proceedings of the Mongolian Academy of Sciences” сэтгүүлд илгээх
өгүүллийг уг сэтгүүлийн
өгүүлэл нийтлүүлэх зааврыг
ягштал мөрдөж туурвисан байх
шаардлагатай. Сэтгүүлийн өгүүлэл нийтлүүлэх зааврыг биелүүлээгүй
өгүүллийг хяналт хийхгүйгээр эзэнд нь буцаахыг
анхаарна уу!
Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах хугацаа 2019 оны 5 дугаар сарын 20-ны дотор багтаан ирүүлнэ. Өгүүллийг цахим шуудангаар pmas@mas.ac.mn; denkhamgalan4@gmail.com хаягаар хүлээн авна.
Сэтгүүлд тавигдах шаардлагын талаарх эрдэмтэн
судлаачид Та бүхний саналыг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгаж ажиллах болно.
Холбоо барих утас: (976-51)265916,
Факс: 976-51-262247; (976-51) 261993;
Үүрэн утас: (976) 9907-0950;
“Шинжлэх Ухааны Академийн Мэдээ” сэтгүүлийн Редакцийн зөвлөл
Ерөнхий сайд А.Амарын гудамж-1
Улаанбаатар 14200, Монгол улс, индекс 14023;