Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ЭРДЭМ ХАКАТОН 2019” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
“ЭРДЭМ ХАКАТОН 2019” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн “МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ” арга хэмжээний хүрээнд Шинжлэх ухааны Академи, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, “Стартап Монгол” ТББ хамтран “ЭРДЭМ ХАКАТОН 2019” тэмцээнийг өнөөдрөөс эхлэн энэ сарын  10-ны хооронд зохион байгуулж байна.

Энэхүү хакатон нь “Эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд сургалт, дадлага, тэмцээн хосолсон арга хэмжээ болж байна. Жишээ нь "Адууны амталж хатаасан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга", "Органик шингэн бордоог хэрэглэх арга", "Чирхийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх биологийн идэвхт хүнсний нэмэлт үйлдвэрлэх арга", "Ягаан цээнийн  өвс, Ягаан цээний үндэс", "Хармагтай цай", "Эмнэлгийн мэдээллийн систем", "Гурвалжин будааны бэлдмэл", "Кальцийн агууламж өндөртэй ясны шөл бэлтгэх арга" гэх мэтчилэн оюуны өмчийн эрхтэй 10 гаруй төсөл оролцож байна.

Сургалтанд “Стартап Монгол” ТББ-ын мэргэшсэн сургагч, багш нар загварчлах сэтгэлгээний (Design thinking, Define, Ideate, Prototype, Test) сургалтын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, аж, ахуйн нэгжийн төлөөллүүд багаа бүрдүүлэн оролцож байна.

 Хакатон тэмцээний шалгаруулалт буюу Демо өдөр 2019 оны 05 сарын 10-нд “М-Space” дундын оффист болно. 


Бусад мэдээлэл