Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Б.САРАНЦЭЦЭГТ “ЭРДМИЙН ТҮЛХҮҮР” ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
 Б.САРАНЦЭЦЭГТ “ЭРДМИЙН ТҮЛХҮҮР” ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Шинжлэх ухааны академи, Оюуны өмчийн газар, Үндэсний аж үйлдвэржилтийн бодлогын зөвлөл, Монголын зохиогчийн бүтээгчдийн нэгдсэн холбоо хамтран “Эрдмийн түлхүүр” хэмээх шагналыг  шинийг санаачлагч нарт  олгож байхаар боллоо.

Энэ жил Оюуны өмчийн салбар тэр дундаа анагаах ухаан, эм зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй "Шинэ Анагаах Ухаан" Их сургуулийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга, Анагаахын шинжлэх ухааны доктор, профeссор Бандийн Саранцэцэгт “ЭРДМИЙН ТҮЛХҮҮР” шагналыг анх удаа гардууллаа.

Энэхүү шагналыг Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон олгох юм байна.

 


Бусад мэдээлэл