Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ПОЛЬШ УЛСЫН ЭЛЧИН САЙД МИХАЙЛ ЛАБЭНДАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
ПОЛЬШ УЛСЫН ЭЛЧИН САЙД МИХАЙЛ ЛАБЭНДАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2018 оны 8 дугаар сарын 14

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл  Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михайл Лабэндаг эх орондоо бүр мөсөн буцаж буйтай нь холбогдуулан  хүлээн авч уулзлаа.

 Уулзалтын үеэр ШУА”ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл Монгол,Польшийн  шинжлэх ухааны  салбарын хамтын ажиллагааг  өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсанд Элчин сайдад талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.

Улмаар БНПУ-ын хөрөнгө оруулалтаар байгуулахаар төлөвлөж байгаа палеонтологийн судалгааны станц байгуулах төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ажлыг шуурхайлахыг  хоёр тал анхаарч ажиллахаа илэрхийлэв. 


Бусад мэдээлэл