Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БСШУС-ЫН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙГ 10 ЗАЛУУ СУДЛААЧ ХҮРТЭВ
БСШУС-ЫН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙГ 10 ЗАЛУУ СУДЛААЧ ХҮРТЭВ

БСШУС-ын сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг хүртсэн залуу эрдэмтэд өнөөдөр батламжаа гардан авлаа.

Эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторуудын цаашдын судалгааны ажлыг чанаржуулах, тэднийг богино хугацаанд дадлагажуулахад чиглэсэн туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд БСШУС-ын сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн юм. Одоогоор энэхүү тэтгэлгийг 86 залуу доктор хүртээд байна.
Энэ жил БСШУС-ын сайдын нэрэмжит тэтгэлэгт ирүүлсэн 47 төслөөс журмын дагуу сонгон шалгаруулалт хийж эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж, инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох 10 төслийг шалгаруулсан байна. Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан 10 залуу докторт тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгов.

Инновацийн тэтгэлэг авах болзол хангасан залуу эрдэмтдэд батламжийг нь гардуулах үеэр залуу эрдэмтдийг төлөөлөн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Нарандалай, “Шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг  дэмждэг БСШУСЯ-ны удирдлага, хамт олонд баярлалаа. Сайдын нэрэмжит энэхүү тэтгэлэг залуу судлаачид бидний урам зоригийг сэргээж, дараа дараагийн судалгааны ажилд маш том дэмжлэг болдог” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.   

БСШУС-ын сайдын нэрэмжит  2018 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн тэтгэлэгт ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн Н.Маралмаа “Байгаль орчноо танин мэдэх угсаатны зүйн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх судалгаа”, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэн Д.Эрдэнэчимэг “Хачигт энцефалит болон япон энцефалит өвчнийг ялган оношлох фермент холбоот эсрэг биеийн урвалын цомог бэлтгэн нийлүүлэх нь”, МУИС Л.Жамбалжамц “Мөндөр ба аадар борооны үүлний симуляцийн судалгаа”, ХААИС-ийн Ургамал газар тариалангийн хүрээлэн Т.Атарсайхан “Хөх далан хальс жимсээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх”, ШУТИС, ХШУС-ийн Б.Ууганбаяр “Орон нутгийн стратеги, хөгжлийн загвар боловсруулах нь”, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн З.Бадамхатан “Хожуу цэрдийн үеийн эвэрт үлэг гүрвэл Рготосегаторs аndrewsi-ийн мөчний элементүүдийн гистологийн харьцуулсан судалгаа”, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн Б.Нарандалай “Химийн аргаар сайжруулсан идэвхжүүлсэн нүүрсэн шингээгч материал гарган авч, хөнгөн үйлдвэрийн хаягдал уснаас будагч бодис салгах”, ШУТИС, МТС-ийн Я.Рэнчинванжил “Малчдын ахуйн хэрэглээний энергийн хэмнэлттэй төхөөрөмжийн судалгаа, туршилт үйлдвэрлэл” судалгааны ажил тус тус шалгарсан юм



Бусад мэдээлэл