Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ЭРДЭМ ХАКАТОН-2017” СУРГАЛТ, ХАКАТОН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
“ЭРДЭМ ХАКАТОН-2017” СУРГАЛТ, ХАКАТОН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

БСШУСЯ, ШУА, МУИС-Бизнесийн сургууль хамтран “Эрдэмтэн энтрепренёр” хөтөлбөрийн хүрээнд “Эрдэм Хакатон-2017” сургалт, хакатон тэмцээнийг /2017.11.27-12.01/-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлөв.

Салбар салбарын судлаачид 5 өдрийн турш багаар ажиллах, хэрэглэгчийн болон зах зээлийн судалгаан дээр үндэслэн бизнес санаагаа хөгжүүлэх, бизнес загвар гаргах, хөрөнгө оруулагчид санаагаа оновчтой танилцуулах, хэлэлцээр хийх зэрэг ур чадварт суралцаж 11 бизнесийн санаа шийдлийг дэвшүүлэн хөгжүүлж, багш менторуудаас зөвлөгөө авч бодит жишээн дээр ажилласан бөгөөд хакатон тэмцээний демо өдөр буюу хөтөлбөрийн төгсгөлд бизнес төслөө танилцуулан өрсөлдсөн юм.

Хакатон тэмцээний дэмо өдрийн нээлтэнд хүндэт зочид БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, академич Т.Ган-Эрдэнэ, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, МУИС-Бизнесийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Ч.Энхбаяр нар хүрэлцэн ирж бүх оролцогчдод амжилт хүслээ. Дэмо өдрийн шүүгчдийн бүрэлдэхүүнд

1. БСШУСЯ-ны Инновацийн Хэлтсийн дарга Д.Жаргалмаа.

2. БСШУСЯ-ны Инновацийн салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ц.Намчинсүрэн

3. БСШУСЯ-ны Салбарын хүний нөөц, тэргүүлэх чиглэл, цөм технологийн бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн М.Гульфира

4. ШУА-ийн Инноваци, мэдээллийн хэлтсийн дарга Д.Батхуяг

5. МУИС-Бизнесийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Ч.Энхбаяр

6. МУИС-Бизнесийн сургуулийн Маркетинг, менежмент, худалдаа, үйлчилгээ, олон улсын бизнесийн хөтөлбөр хариуцсан дэд захирал, профессор Н.Сонинтамир

7. SMS төвийн захирал Ж.Золзаяа

8. Angel Investor клуб-ын гишүүн, энтрепренёр Ш.Ням

9.Шинэ Ангирт ХХК-ийн захирал А.Баатаржав нар шилдэг санааг шалгаруулав.

Загасны тостой бүтээгдэхүүний санааг дэвшүүлсэн “Заза” баг, Замагтай органик гоо сайхны бүтээгдэхүүнийг санаачилсан “Green Bubble” баг нь тус тус оноо тэнцэн тэргүүн байранд шалгарсан бол, удаах байранд үнсээр бохир усыг цэвэршүүлж байгальд хоргүй саарал ус болгох үрэл хийх төсөл шалгарав.

“Эрдэм Хакатон-2017” тэмцээний зургуудыг Шинжлэх Ухааны Академи фэйсбүүк хуудаснаас энд дарж үзнэ үү.




Бусад мэдээлэл