Дэлхийн шинжлэх ухааны өдрөөр ирээдүйн судлаачид, эрдэмтдийг бэлтгэх зорилгоор, БСШУСЯ, ЮНЕСКО, ШУА, Хүүхдийн Төв Номын Сантай хамтран “Өсвөрийн эрдэмтэн клуб”-ын нээлтийн арга хэмжээг /2017.11.10/ зохион байгуулав.
Арга хэмжээнд Юнеско-гийн Монголын үндэсний комиссын боловсрол хариуцсан мэргэжилтэн Ё.Мөнхтуяа, Монголын үндэсний комиссын ш/у хариуцсан мэргэжилтэн Н.Чимиддулам, ШУА-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор, профессор Р.Бандий, Эрдэм шинжилгээ, төлөвлөлтийн хэлтсийн дарга, доктор С.Баяннасан, Газарзүй, Гео-экологийн хүрээлэнгийн захирал, МЗЭХолбооны ерөнхийлөгч Д.Баттогтох болон ШУА-ийн албаны бусад төлөөлөл эрдэмтэн судлаачид оролцов.
Нээлтийн хүрээнд ШУА-ийн Эрдэм шинжилгээ, төлөвлөлтийн хэлтсийн дарга, доктор С.Баяннасан ШУА-иас эрхлэн гаргадаг “Шинжлэх ухаан танин мэдэхүйн цуврал” 22 ширхэг ном, залуу эрдэмтэн судлаач нарын судалгааны үр дүн, эрдэм шинжилгээний бүтээлүүд багтсан “Хүрэлтогоот-2016” эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл, хэвлэмэл бүтээлүүдийг тус номын санд хандивлав.
Энэхүү “Өсвөрийн эрдэмтэн клуб” нь шинжлэх ухаан, технологийн хөгжил, дэвшлийг бий болгох шинэ залуу үе, хүүхэд, залуучуудыг бага наснаас нь шинжлэх ухааны хөгжлийн үйл хэрэгт чин сэтгэлээсээ зорилготой оролцдог болгон төлөвшүүлэх, чадварлаг судлаачдыг ерөнхий боловсролын сургуулийн шатнаас эрэмбэ дараатай сонгон шалгаруулж, зорилготой бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.