Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮС НУТГИЙН УЛСУУДЫН ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖ БА МОНГОЛЫН ҮҮРЭГ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛНО
“ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮС НУТГИЙН УЛСУУДЫН ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖ БА МОНГОЛЫН ҮҮРЭГ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛНО

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Япон улсын Шиманэ мужийн их сургуулийн Зүүн хойд Азийн бүс нутгийг судлах төв, Япон улсын Хүн Соёлыг судлах байгууллага, БНАСАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн хамтран “Зүүн хойд Азийн бүс нутгийн улсуудын хоорондын хамтын ажиллагааны боломж ба монголын үүрэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 9 дүгээр сарын 9-ний өдрийн 09.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхар /СТӨ Г корпус/-т зохион байгуулна.

            Бидний амьдардаг “Зүүн Хойд Азийн” бүс нутагт үүсч буй асуудлуудад зохистой арга хэмжээ авах, үүний төлөө тус бүс нутгийн концепцийг дахин боловсруулан тогтоох, энэхүү концепцэд үндэслэн тус бүс нутгийн төгс болон ерөнхий ойлголтын суурин дээр тухайн асуудлуудыг тодруулах, тус бүс нутагт багтдаг улсуудын хоорондох түүхийг тунгаан бодож, зэрэгцэн оршихын төлөөх тус бүс нутгийн дүр төрхийг шинээр тодорхойлох шаардлага тавигдаж байна. Түүнчлэн “Зүүн Хойд Азийн” судалгааг урагшлуулан хөгжүүлэх нь чухал болоод байна. Энэхүү шаардлагыг хангахад тус бүс нутагт оршин суух хүмүүс ба улс орнууд нь адил тэгшээр өөрийн эрхээ илэрхийлж оролцох ёстой юм.

Энэхүү хурал нь өмнө эрдэм шинжилгээний харилцаа тогтооход бэрхшээлтэй байсан Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь улс орнуудын эрдэм шинжилгээний байгууллагууд хоорондоо өнөөгийн шаардлагуудыг ярилцах нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн судлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тус хуралд бүс нутгийн Япон, Монгол, БНАСАУ, БНХАУ-ын эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцож, тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцон, эрдэм шинжилгээний байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавих бөгөөд цаашид эл бүс нутгийн бусад орнуудын эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллөөр хүрээгээ тэлж, бүс нутгийн нийтийн эрх ашгийг хамарсан аливаа асуудлаар санал бодлоо солилцох эрдэм шинжилгээний индэр болно гэдэгт итгэлтэй байна.



Бусад мэдээлэл