Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН “МОНГОЛ УЛСАД ТЕХНОЛОГИ БА ИННОВАЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨВҮҮДИЙН / TISC / ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ”-НИЙ ИННОВАЦИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН  “МОНГОЛ УЛСАД ТЕХНОЛОГИ БА ИННОВАЦИЙГ  ХӨГЖҮҮЛЭХ ТӨВҮҮДИЙН  / TISC / ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ”-НИЙ ИННОВАЦИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД  СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Монголын оюуны өмчийн газартай хамтран “Мэдээлэл сүлжээний бүтэцжсэн орчинд технологийн эрэл хийх, сонгон нутагшуулах, зах зээлтэй холбох чадамжийг нэмэгдүүлж бэхжүүлэх” сэдэвт семинарыг  5 дугаар сарын 23-ны өдөр МУИС дээр зохион байгууллаа. Дэлхийн Оюуны Өмчийн Байгуулагаас:  Mr. Richard  S. Cahoon, President, BioProperty Strategy Group Inc. Adjunct Professor, International Programs, Cornell University; Ottawa; Ms. Yumiko Hamano, Intellectual Property, Consultant, Partner, ET Cube International, GenevaWIPO official: Mr. Andrew Michael Ong from the Asia Pacific Burea нар хүрэлцэн ирж зохион байгууллаа.

Тус семинарт ШУА-иас Инновацийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн З.Отгон болон ШУА-ийн харъяа хүрээлэнгүүдийн инновацийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцов.

Мөн энэ үеэр Оюуны өмчийн газар, Шинжлэх ухааны академи хооронд “Монгол улсад технологи ба инновацийг дэмжих төвүүдийн /TISC/ үндэсний сүлжээ” байгуулах байгууллага хоорондын гэрээг идэвхижүүлэх талаар ярилцаж Шинжлэх ухааны академийн болон харьяа хүрээлэнгүүд, эрдэмтдийн оюуны өмчийн бүртгэлийг шалган баталгаажуулж нэгтгэсэн судалгаа гарган авлаа. Мөн дэлхийн оюуны өмчийн байгууллагын мэргэжилтнүүдтэй уулзаж санал солилцон зөвлөгөө авч цаашид хамтран хэрэгжүүлэх асуудлыг тодорхойлов.


Бусад мэдээлэл