Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ЗҮҮН ХОЙД АЗИЙН ФОРУМ II” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД МАНАЙ ЭРДЭМТЭД ОРОЛЦЛОО
“ЗҮҮН ХОЙД АЗИЙН ФОРУМ II” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД МАНАЙ ЭРДЭМТЭД ОРОЛЦЛОО

БНХАУ-ын Хармөрөн мужийн Нийгмийн шинжлэх ухааны академи “Зүүн хойд Азийн форум II” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 3 дугаар сарын 5-ны өдөр Харбин хотноо зохион байгууллаа. Тус хуралд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал доктор /Sc.D/, профессор Ж.Баясах, тус хүрээлэнгийн ЭШТА доктор /Ph.D/ Н.Төмөр, эрдэм шинжилгээний ажилтан М.Хишигтуяа нар урилгаар оролцож, илтгэл хэлэлцүүлжээ.

Форумын үеэр “Шилдэг илтгэл”-үүдийг тодруулсан бөгөөд үүнд доктор /Sc.D/, профессор Ж.Баясахын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын стратегийн тулгамдсан асуудлууд”, доктор /Ph.D/ Н.Төмөрийн “Монгол-Хятадын эдийн засгийн харилцаа ба Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах асуудалд” илтгэлүүд тус тус шалгарч өргөмжлөл хүртэв.

Тус форумд монгол улсын судлаачдаас гадна Япон, ОХУ, БНХАУ-ын судлаачид илтгэл хэлэлцүүлсэн байна. Хурлын үеэр ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн Хармөрөн мужийн Нийгмийн ухааны академийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнтэй “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулав. Мөн энэ үеэр Хармөрөн мужийн Нийгмийн ухааны академийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэн ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Ж.Баясахын олон улсын харилцааны чиглэлээр ажилласан олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлж өөрийн хүрээлэнгийн “Хүндэт академич”-иар өргөмжилжээ.



Бусад мэдээлэл