Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭРДЭМТДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЭРДЭМТДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Нийслэлийн Боловсролын газар хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд академийн эрдэмтэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан цуврал лекц зохион байгуулж байгаа билээ. Энэ оны анхны лекцийг ШУА-ийн Палеонтологийн төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Х.Цогтбаатар “Шим ертөнцийн үүсэл, хөгжил ба үлэг гүрвэл” сэдвээр 84 дүгээр сургуулийн сурагчдад зориулан уншсан юм.

Үүний дараа Биологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Х.Түмэннасан “Генетикийн гайхамшиг” сэдвээр 2 дугаар сарын 6-ны өдөр лекц уншсан бөгөөд лекцэд “Эрдмийн ундраа цогцолбор”-ын багш, сурагчид оролцсон байна.

Доктор Х.Түмэннасан сурагчдад генетикийн шинжлэх ухааны үүсэл, хромосом, ген, ДНХ нь амьд ертөнцийн аливаа шинж тэмдгийн удамшлын мэдээллийг агуулагч болох тухай тайлбарласан юм.

 Мөн энэ үеэр генетикийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтуудыг тусган, генетик өөрчлөлттэй бие махбодийг (genetic modified organisms) гарган хөдөө аж ахуй, анагаах ухаан ,эрчим хүч,  биологийн салбарт гээд хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа олон асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа тухай, цаашлаад энэ салбарын хөгжлийн чиг хандлагын талаар дурдан жишээгээр үзүүлсэн нь сурагчдын сонирхлыг ихээхэн татаж байлаа.

Тэрээр лекцийн төгсгөлд амьд ертөнцөд тархсан элдэв генийн сонин хачнаас дурдаад сурагчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. .



Бусад мэдээлэл