ШУА-ийн Физик-Математик-Химийн салбарын Бага чуулган, Тэргүүлэгчдийн газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс залуу судлаачдыг дэмжин ажиллах хүрээнд чөлөөт ярилцлагыг 5 дугаар сарын 27-ны өдөр Хүүхдийн номын ордонд амжилттай зохион байгууллаа. Чөлөөт ярилцлагад академич Ж.Тэмүүжин, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, эдийн засгийн ухааны доктор, профессор Р. Бандий, ФМХ-ийн салбарын Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ц.Болортамир нар болон хүрээлэнгүүдийн 100 орчим судлаачид оролцов.
Тус чөлөөт ярилцлагын эхэнд ШУА-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, эдийн засгийн ухааны доктор, профессор Р. Бандий “Глобал шинжлэх ухааны хөгжил, залуу судлаач, эрдэмтэн солилцоо” сэдвээр лекц уншсан юм. Ярилцлагын төгсгөлд залуу судлаачдын зүгээс сонирхсон асуултаа асууж хариулт авсан юм.