Өнөөдөр ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин Бээжингийн Үндэсний Их Сургуулийн профессор Жамцовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бээжингийн Үндэсний Их Сургуулийн төлөөлөгчид болон Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор профессор Ж.Энэбиш нар оролцов.
Уулзалтын үеэр Бээжингийн Үндэсний Их Сургуулийн профессор, “Монгол судлалын нэвтэрхий толь”-ийн Урлаг судлалын ботийн ерөнхий найруулагч Жамцов шинээр хэвлэгдэн гарсан “Монголын урлаг судлалын нэвтэрхий толь” бүтээлээ танилцуулсан юм.
Уг бүтээл нь Монгол, Хятад, Буриад 3 орны 300 гаруй эрдэмтэн, судлаачдын хамтын бүтээл бөгөөд эхний хэвлэл нь хятад хэлээр хэвлэгдэн гарчээ. Монгол судлалын чиглэлээр гарах 20 боть номын анхны дээж нь энэхүү нэвтэрхий толь бөгөөд тун удахгүй монгол бичгээр болон олон улсын 5 хэл дээр хэвлэгдэн гарах аж.