Шинжлэх Ухаан-Үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны шинэ чиглэлээ тодорхойллоо
Шинжлэх Ухаан-Үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны шинэ чиглэлээ тодорхойллоо

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2019-2025 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн болон цаашид хамтран ажиллах үндсэн чиглэл, 2026–2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх хамтарсан Ажлын хэсгийн хурал боллоо.
Хуралд ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, харьяа хүрээлэнгүүдийн захирал, эрдэмтэн судлаачид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх болон газар, хэлтэс, цехийн удирдлага, мэргэжилтнүүд оролцов.
Өнгөрсөн 7 жилийн хугацаанд талууд Цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах, сайжруулсан хөрс үйлдвэрлэх, үйлдвэрийн бүсийн хөрс, усны бохирдлыг тодорхойлох, хүхрийн хүчлийг ашиглан фосфорын бордоо үйлдвэрлэх туршилт, Хангайн бүсэд мод үржүүлгийн газар байгуулах, хаягдлын сангийн эргэлтийн усны бохирдлыг бууруулах, цэвэршүүлэх технологийн шийдэл сонгох, молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, технологийн түвшний үнэлгээ хийх, Үйлдвэрлэл, технологийн паркийн тусгай зөвшөөрөлтэй талбайд түүх, археологийн хайгуул судалгаа явуулах зэрэг нийт 24 төрлийн ажлыг амжилттай хэрэгжүүлжээ.
Уулзалтаар ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл ашигт малтмал олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн технологи, ногоон үйлдвэрлэл, байгаль орчин, экологи, нөхөн сэргээлтийн чиглэлээр манлайлж ажилладаг “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтын ажиллагааг илүү оновчтой, өргөн хүрээнд хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, цаашид нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ, Засгийн газраас шинжлэх ухаан, технологи, инновацын талаар баримтлах бодлогын баримт бичгүүдийг баталснаар шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бодлогын түвшинд дэмжих эрх зүйн орчин бүрдсэний үр дүнд үйлдвэрлэлд тулгарч буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, шинэ технологи нэвтрүүлэх, судлаач, инженерүүдийн мэдлэг, чадавхыг дээшлүүлэх чиглэлд Шинжлэх Ухааны Академи ба Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагаа бодит үр өгөөжтэй хэрэгжиж ирснийг цохон тэмдэглэлээ.

Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн шинэ шат эхлэж буйтай холбогдуулан цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ, тогтвортой, илүү бүр бүтээлтэй болгоход анхаарч, талуудын хамтын ажиллагаа нь хоёр байгууллагын хөгжилд төдийгүй улс эх орны хөгжилд чухал болохыг онцоллоо.

Ирэх жилүүдэд Оюутын ордын хүдрийн баяжигдах чанарын судалгаа, хүдэр олборлолт, баяжуулалтын технологийн үзүүлэлтүүдийг тодорхойлох, сорьцлолтын хөндлөнгийн хяналт шинжилгээ хийх, Баяжуулах үйлдвэрийн технологийн процесс дахь металл авалтыг нэмэгдүүлэх боломжийг судлах зэрэг хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

Бусад мэдээлэл