Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Шинжлэх Ухааны Академийн хүндэтгэлийн их чуулган зохион байгуулагдлаа
Шинжлэх Ухааны Академийн хүндэтгэлийн  их чуулган зохион байгуулагдлаа

    Төр, нийгэм, боловсрол, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн,  академич Намсрайн Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан ШУА-ийн Хүндэтгэлийн Их чуулган 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа.

    Хүндэтгэлийн Их чуулганаар ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл АКАДЕМИЧ НАМСРАЙН СОДНОМ ба МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН” сэдэвт илтгэлийг танилцуулж, хуралд оролцогсод дурсамж сэтгэгдлээ хуваалцлаа.

    Өнөөдрийн ШУА-ийн Хүндэтгэлийн Их чуулганд академичид, БШУЯ, хүрээлэн, төв, их дээд сургуулийн захирал, удирдлагууд болон академич Намсрайн Содномын үр хүүхдүүд, хамаатан садны төлөөлөл оролцов.

    Академич Н.Содномын мэндэлсний 100 жилийн ойг дотоод гадаадын байгууллагууд өөр өөрсдийн онцлогтойгоор тэмдэглэж байна. Тухайлбал, МУИС их эрдэмтний мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал зохион байгуулахын зэрэгцээ МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийг академич Н.Содномын нэрэмжит болгов. Түүнчлэн түүний ойд зориулсан “Рентген шинжилгээ” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Цөмийн физикийн судалгааны төвөөс зохион байгуулжээ.

    Академич Н.Содном шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр: Монгол улсад цөмийн физикийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэх, ЦШНИ-д Монголын эрдэмтдийг бэлтгэх, ЦШНИ ба Монгол улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, онолын физик, цөмийн физик, хатуу биеийн физик, цоо шинээр шаардлагатай байсан электроник, компьютерын программ хангамж, тооцон бодох математик зэрэг мэргэжлээр нийт 200 гаруй эрдэмтдийг уг институтэд бэлтгэжээ.

    Тэрээр Монголд цөмийн эрчим хүч, атомын цахилгаан станцыг ашиглах боломжийг судлах, цөмийн анализын аргачлал боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, цөмийн технологийг хэрэглэх талаар судалгааны ажлыг удирдан явуулж, шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх, манай улсад анхны нейтроны генератор, микротрон зэрэг суурь төхөөрөмж бүхий цөмийн физикийн судалгааны төв байгуулагдаж, цөмийн судалгааны анхны хамтлаг үүсгэн бий болгожээ. Эрдэнэтийн зэс, молибдений баяжмал дахь мөнгө зэрэг дагалдах зарим элементийн агуулгыг цөмийн физикийн арга ашиглан нөхдийн хамт боловсруулж нэвтрүүлснээр экспортын орлого үлэмж хэмжээгээр нэмэгдсэн байна.












Бусад мэдээлэл