ШУА-ийн ээлжит Их чуулганаар 2022 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцэнэ
ШУА-ийн ээлжит Их чуулганаар 2022 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцэнэ

ШУА-ийн тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр/2023.01.25/ цахимаар боллоо. Тус хурлаар ШУА-ийн ээлжит  их чуулганы тов тогтоох, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг баталсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай, ШУА-ийн зарим хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хурлаар ШУА-ийн ээлжит Их чуулганыг ирэх сарын 2-ны пүрэв гаригт хуралдуулахаар тов тогтож, ШУА-ийн 2022 оны эрдэм шинжилгээ үйл ажиллагааны тайланг хэлэлцэхээр шийдвэрлэв.

Мөн ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг баталсан тогтоолд  оруулсан өөрчлөлт болон Олон улсын харилцааны хүрээлэн, Геологийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлахыг Тэргүүлэгч гишүүд дэмжлээ.  


Бусад мэдээлэл
Мэндчилгээ
15 өдрийн өмнө