ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ян
Вытопилийг хүлээн авч уулзлаа.
ШУА-ийн ерөнхийлөгч
Д.Рэгдэлийг Чех улсад айлчлахыг тус
улсын Үндэсний музейн захирал Михайл Укеш урилга илгээснийг ноён Элчин сайд уулзалтын
эхэнд гардуулж өглөө.
Тус урилгад БНЧУ-ын Үндэсний
музей нь улсынхаа хамгийн эртний бөгөөд хамгийн том музей, шинжлэх ухааны
байгууллага гэдгийг тодотгожээ. Улмаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа тэр
дундаа палеонтологийн чиглэлээр хамтран ажиллаж байгаад таатай байна. Ойрын үед
Прага хотод Монголын цуглуулгаас бэлтгэсэн палеонтологийн хамтарсан үзэсгэлэн
гаргахаар төлөвлөж байгаа. Энэ үзэсгэлэн нь Европ даяар амжилттай болно гэдэгт итгэлтэй
байна гэдгээ илэрхийлээд БНЧУ-д айлчлан ирэхийг урьжээ.
Элчин сайд Ян Вытопил
уулзалтын үеэр Чехийн Үндэсний музей,
Монгол улсын ШУА хооронд Харилцан
ойлголцлын санамж бичиг байгуулахыг зөвлөж, цаашдаа Чехийн тал ШУА-ийн Хими,
Түүх, археологи, угсаатны зүйн салбартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах
хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
ШУА-ийн ерөнхийлөгч урилга
хүлээн авч хариу талархал илэрхийлээд, хамтын ажиллагааны талаарх хүсэлтийг
хүлээн авч Элчин сайд Ян Вытопилийн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлээн,
Түүх, угсаатны зүйн хүрээлэнд зочилж үйл
ажиллагаатай нь танилцахыг урьсан юм.