Вэбсайтын цэс
Хэлний сонголт
САЛБАР ДУНДЫН СУДАЛГААНЫ ЭРЧИMЖҮҮЛСЭН СУРГАЛТАД МОНГОЛООС 3 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОO
 САЛБАР ДУНДЫН СУДАЛГААНЫ ЭРЧИMЖҮҮЛСЭН СУРГАЛТАД МОНГОЛООС 3 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОO

Японы Байгаль, хүмүүнлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн (RIHN), Ази дахь Ирээдүйн Дэлхийн бүсийн төвтэй хамтран “TERRA сургууль”  салбар дундын судалгааны богино хугацааны эрчимжүүлсэн сургалтыг зохион байгууллаа. Энэ сарын 5-19-ны хооронд цахимаар болсон тус сургалт нь салбар дундын судалгааны онол, практикийн лекц, программын дадлага семинар, интерактив ярилцлага, хамтын ажиллагаа зэргийг хослуулсан байдлаар явагдсан юм.

TERRA School:  буюу Transdisciplinarity for Early Career Researchers in Asia School” нь  Ази тивийн хэмжээнд олон салбар дамнасан судалгаагаар залуу судлаачдыг чадавхижуулж мэргэшүүлэх богино хугацааны хөтөлбөр юм.

Тодруулбал Ази тивд хүн төрөлхтний өмнө тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд судлаачид болон нийгмийн оролцогч талууд хамтран ажилладаг салбар дундын судалгааны ажлыг сурталчилж, чадавхийг бэхжүүлэх, олон салбар хоорондын харилцан ойлголцлыг бий болгож, түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийн талаархи мэдлэгийг бий болгох зорилготой вакумжуулсан үйл ажиллагаа юм. Үүнд, асуудлыг тодорхойлох, оролцогч талуудын зураглал, дүн шинжилгээ, алсын хараа болон RIHN-д хэрэгжүүлсэн төрөл бүрийн салбар дундын судалгааны төслийн танилцуулга зэрэг багтана.

Энэ удаагийн сургалтанд 8 орны 19 залуу судлаач хамрагдснаас Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 3 (ШУА-ТГ, ШУА-ХХТХ, ШУА-ГГХ) төлөөлөгч амжилттай оролцож сертификат аа цахимаар гардан авлаа.

Тус сургалтыг олон орны судлаачдыг нэг танхимд байгаа мэт ZOOM, Miro, Slack, SpatialChat зэрэг цахим холболтын олон хэрэгслийг ашиглан маш сонирхолтой байдлаар зохион байгуулсан нь онцлог байлаа.


Бусад мэдээлэл