Бидний тухай
Түүхэн замнал
Алсын хараа, эрхэм зорилго
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
ШУА-ийн удирдлага
Бүтэц, зохион байгуулалтын бүдүүвч
Лого, Брэнд
Эрдэм шинжилгээ
Шинжлэх ухааны төслүүд
Салбар, лаборатори
Эрдэм шинжилгээний бүтээлүүд
Эрдэм шинжилгээний сэтгүүлүүд
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан товхимол
Эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан
Инновац, технологи дамжуулалт
ШУА-ийн гишүүд
Мэдээ мэдээлэл
Шинэ мэдээ
Ярилцлага
Арга хэмжээ
Мультмедиа
Зарлал
Мэдээллийн сан
Хүний нөөц
UMAS
Хамтын ажиллагаа
Вэбсайтын цэс
Монгол
Хэлний сонголт
Монгол
Англи
Бидний тухай
Бидний тухай
Түүхэн замнал
Алсын хараа, эрхэм зорилго
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
ШУА-ийн удирдлага
Бүтэц, зохион байгуулалтын бүдүүвч
Лого, Брэнд
Эрдэм шинжилгээ
Эрдэм шинжилгээ
Шинжлэх ухааны төслүүд
Салбар, лаборатори
Эрдэм шинжилгээний бүтээлүүд
Эрдэм шинжилгээний бүтээлүүд
Эрдэм шинжилгээний сэтгүүлүүд
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан товхимол
Эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан
Инновац, технологи дамжуулалт
ШУА-ийн гишүүд
Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Шинэ мэдээ
Ярилцлага
Арга хэмжээ
Мультмедиа
Зарлал
Мэдээллийн сан
Мэдээллийн сан
Хүний нөөц
UMAS
Хамтын ажиллагаа
Эхлэл
Мэдээ мэдээлэл
“Нээлттэй шинжлэх ухааны талаарх ЮНЕСКО-ийн зөвлөмж” номын нээлт боллоо
Нийтлэсэн
Б Билгүүн
2022-07-01
1041
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газартай хамтран “Нээлттэй шинжлэх ухааны талаарх ЮНЕСКО-ийн зөвлөмж” номын нээлтийн арга хэмжээг /2022 оны 6-р сарын 30-ны өдөр НҮБ-ын байрны 3 давхрын хурлын танхимд/ зохион байгууллаа. Арга хэмжээг нээж БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, доктор Шахбаз Хан нар тус тус үг хэллээ.
Энэ үеэр БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Б.Урьболд “Монгол Улсын Засгийн газраас нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлэх чиглэлд авч буй арга хэмжээ, бодлого” сэдвээр, ЮНЕСКО-ийн Байгалийн шинжлэх ухааны салбарын Шинжлэх ухааны бодлого, суурь шинжлэх ухааны хэлтсийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ноён Эзра Кларк “Нээлттэй шинжлэх ухааны талаарх ЮНЕСКО-ийн зөвлөмжийн танилцуулга” сэдвээр тус тус илтгэл тавив.
Улмаар ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь БШУЯ, ШУА, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл, ШУТИС зэрэг Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын холбогдох байгууллагуудын төлөөлөгчдөд “Нээлттэй шинжлэх ухааны талаарх ЮНЕСКО-ийн зөвлөмж” номын монгол хэлнээ орчуулсан хувилбарыг гардууллаа.
2019 оны 11-р сард болсон ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 40-р чуулганаар Нээлттэй шинжлэх ухааны талаарх зөвлөмжийн төслийг боловсруулах шийдвэрийг гаргаж, улмаар ЮНЕСКО нь энэхүү шийдвэрийн дагуу бүс нутгийн тэнцвэрт байдал, олон талт оролцоог хангах замаар тус зөвлөмжийг боловсруулан 2021 оны 11-р сард болсон ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41-р чуулганаар батлуулсан. Энэхүү зөвлөмж нь шинжлэх ухааны мэдлэгийг хүн бүр олон хэл дээр, нээлттэй, хүртээмжтэй, дахин ашиглах боломжтой болгох, шинжлэх ухааны хамтын ажиллагаа, мэдээллийн солилцоог шинжлэх ухаан, нийгмийн ашиг тусын тулд нэмэгдүүлэх, мөн түүнчлэн шинжлэх ухааны мэдлэгийг бий болгох, үнэлэх, мэдээлэл солилцох үйл явцыг уламжлалт шинжлэх ухааны нийгэмлэгээс бусад нийгмийн оролцогч талуудад нээлттэй болгох зорилготой юм.
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Байдены төсвийн анхны санал нь шинжлэх ухаанд ихээхэн ач тустай зүйл болно
Нийтлэсэн
Билгүүн
4 жилийн өмнө
Мэдээ мэдээлэл
МОНГОЛ ЯПОНЫ ЭРДЭМТЭД МАЛЫН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАНА
Нийтлэсэн
Билгүүн
4 жилийн өмнө
Мэдээ мэдээлэл
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛҮҮД ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖИЖ БАЙНА
Нийтлэсэн
Билгүүн
4 жилийн өмнө
Мэдээ мэдээлэл
Л.БОЛД: ТУРК ХЭЛ МОНГОЛ ХЭЛТЭЙ ХЭРХЭН ХОЛБОГДОХ ХАРЬЦААГ СУДАЛСНЫ УЧИР ЭНЭ ШАГНАЛЫГ ОЛГОСОН
Нийтлэсэн
Билгүүн
4 жилийн өмнө
Мэдээ мэдээлэл
ОХУ-ЫН ХАВДАР СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ ШУА-Д ЗОЧИЛЛОО
Нийтлэсэн
Билгүүн
4 жилийн өмнө
Мэдээ мэдээлэл
Д.Рэгдэл Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны даргаар сонгогдлоо
Нийтлэсэн
Билгүүн
4 жилийн өмнө
Бэлчээрийн нөхөн сэргээлт, ард иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулахад олон талт хамтын ажиллагаанд түшиглэсэн шийдлийг нэвтрүүлэх нь
3 өдрийн өмнө
ШУА-ANSO-той хамтран зохион байгуулсан зэрэгцээ арга хэмжээний үеэр ANSO-ийн цөлжилтийн үнэлгээний тайлан нээлтээ хийлээ
5 өдрийн өмнө
COP17: “ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦИ, ТҮНШЛЭЛ: ХЯТАД, МОНГОЛ УЛСУУД НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
18 өдрийн өмнө
Хорват улсын сургамж академич Д.Амарсайхан
1 сарын өмнө
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи Дотоод Хэргийн Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2 сарын өмнө
Монголын Анагаах ухааны Академийн ерөнхийлөгчөөр Академич Ш.Болд сонгогдлоо
3 сарын өмнө
ШУА-ийн Хүндэтгэлийн Их чуулган боллоо.
3 сарын өмнө
Элчин сайдын индэр хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
3 сарын өмнө
Америкийн нэгдсэн улсын (АНУ) Мичиганы их сургуулийн төлөөлөгчийг ШУА-ийн удирдлага хүлээн авч уулзав.
4 сарын өмнө
Цинхуа их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
4 сарын өмнө
Цааш үзэх
АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛ: PAX MONGOLICA буюу МОНГОЛЫН АМАР АМГАЛАНГ ТОДОТГОН ЭРГЭЦҮҮЛЭХҮЙ
2 жилийн өмнө
Бага сургуулийн сурагчдын гэрийн даалгаврын ачааллын судалгаа хийжээ
3 жилийн өмнө
“Ахмад настны социаль асуудлууд: үр дагавар, төлөв хандлага” сэдэвт судалгааны үр дүнг ХЭҮК эх сурвалжаа болгон ашиглана
3 жилийн өмнө
“Ёс зүй, сэтгэл судлалын судалгааны өнөөгийн байдал, хандлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
4 жилийн өмнө
Монгол улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсан түүхэн өдөр тохиож байна.
5 жилийн өмнө
САНСРЫН НИСГЭГЧ Ж.ГҮРРАГЧАА 40 ЖИЛИЙН ӨМНӨХ ЭНЭ ӨДӨР САНСАРТ ЮУ ХИЙЖ, ЯМАР ТУРШИЛТ ЯВУУЛЖ БАЙВ
5 жилийн өмнө
ЭРДЭМТЭД БҮТЭЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
5 жилийн өмнө
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ БА МОНГОЛ ОРОН
6 жилийн өмнө
МЭДЭГДЭЛ
6 жилийн өмнө
“КОВИД-19” ОЛОН УЛСЫН СУРГАМЖ БА МОНГОЛ УЛС
6 жилийн өмнө
Цааш үзэх